”Эрчим” баг хойд Солонгосын Хэпүл багт хожигдлоо

“Хүрхрээ үндэсний лиг”-ийн аварга “Эрчим” клуб өнөөдөр Азийн Хөлбөмбөгийн Холбооны “AFC Cup” тэмцээний Play-off шатны эхний тоглолтоо Хойд Солонгосын “Хэпүл” багтай хийлээ.

Өнгөрсөн жил “AFC Cup” тэмцээний хүрээнд Хойд Солонгосын клубүүдтэй нэг хэсэгт багтсан “Эрчим” энэ удаад дахин Хойд Солонгосын багтай учраа таарч хүнд сугалаа татаад байв. Өнөөдөр “Хэпүл” багтай эхний тоглолтоо хийхэд Хойд Солонгосын баг 0:4-өөр хожлоо.

Өнөөдрийн тоглолтод “Эрчим” клубийн үндсэн бүрэлдэхүүнд тоглодог легионерууд болон төвийн хамгаалагч Г.Төгөлдөр оролцоогүй. Хэдий талбайдаа дөрвөн гоолын зөрүүгээр хожигдсон ч “Эрчим” клубийн 02 сарын 20-нд Хойд Солонгост хийх хариу тоглолтод  болно.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )