“МИГ” даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Орших Гавьяат эдийн засагч боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 14

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ.

Гавьяат эдийн засагч цолоор “МИГ” даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Жандавын Бат-Оршихыг шагналаа.

Ажилласан байдал:

Сангийн Яаманд 1975-1990

-Мэргэжилтэн

 Монгол даатгал Төрийн өмчит ХХК 1991-2004

-Мэргэжилтэн, тэргүүлэх
-мэргэжилтэн, дэд захирал ,
-тэргүүн дэд захирал

 Монголын даатгалын групп ХХК  2004-2006

-Ерөнхий захирал

 МИГ Даатгал ХХК  2006 одоо хүртэл
-Гүйцэтгэх захирал

Монголын даатгагчдын холбоо Удирдах зөвлөлийн гишүүн,

Гавьяа шагнал

-Санхүү банкны тэргүүний ажилтан 1998 он
- Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медаль 1991, 2001, 2011 он
-Алтан гадас одон 2003 он
 -Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон 2011 он
- Санхүүгийн зохицуулах хорооны Хүндэт тэмдэг 2012 он


Жандавын Бат-Оршихыг Монгол улсад арилжааны даатгалын салбарыг хөгжүүлэх, хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн үзэж Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат эдийн засагч цол олголоо.

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
З.Оюунбаяр(202.131.238.142) 2018 оны 02 сарын 14

Баяр хүргэе ээ

0  |  0
Баяр хүргэе!(122.201.31.191) 2018 оны 02 сарын 14

Бат-Орших гуай Монгол улсад даатгалын салбарыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа мундаг хүн л дээ. Даатгалын салбартаа л номер нэг нь юм уу даа. Социализын үед Баруун Германд Даатгалын чиглэлээр сурч, бэлтгэгдсэн гэхээр мундаг байхаас ч аргагүй.

0  |  0
hehe (202.21.102.178) 2018 оны 02 сарын 14

1. Za yostoi medeh ch gui yum bn ene huniig 20 jil sankhuugiin salbart ajillahdaa 2. Hen neg ni ediin zasgiin gavyat avahlaar ene ediin zasag tsetseglen hugjsun baimaar yum harin barag dandaa uruudaj yavj irsen baihad iim shagnal avah neg ch hun baih yosgui biz. 3. Ajillasan baidlaas ni harahad ediin zasagt gavya baiguulsan gyaltai yum hiisen gej ogt haragdhaargui bn. Iimees ene shagnal Mongol ulsiin gavyaat jujigchen gesentei ijil une tsenegui yum bolj dee

0  |  0
Д(66.181.160.45) 2018 оны 02 сарын 14

Баяр хүргэеээ

0  |  0
Top