“Найзууд” киноны одод хамтдаа төрсөн өдрөө тэмдэглэжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 14

  “Найзууд” киноны од Женнифер Энистон 49 насныхаа төрсөн өдрөөр эмэгтэй найз нарыгаа урьж, байгальд даруухан тэмдэглэжээ. Энистоны менежер Алин Кешишьяны цахим сүлжээндээ оруулсан зургаас харахад Женни “Найзууд” цувралд тоглож байхаасаа эхлэн найзалсан жүжигчин Кортни Коксыг төрсөн өдөртөө урьсан байна. Тэд 1994 оноос хойш найзалж байгаа юм.

Кортни Женнигийн хуримын гэрч болохоос гадна түүнтэй болон нөхөр Жастин Терутай нь гурвуулаа бал сарын аялалд явжээ.

Дженнифер Энистон и Кортни Кокс, 2006 год

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top