Г.Оюун-Эрдэнэ ”Чиний жаахан гэргий”

Та бүхний сэтгэл оюуныг цэнгүүлэх “Зиндаа найраг” булангийн энэ удаагийн дугаараар Г.Оюун-Эрдэнийн "Чиний жаахан гэргий" шүлгийг сонордуулъя.



 

ЧИНИЙ ЖААХАН ГЭРГИЙ

Гомдолтой зөрүүдхэн чиний жаахан гэргий

Гоё сайхан үгэнд чихэр шиг дуртайг нь битгий мартаарай

Горьдож хүлээдэг хайрын үсгээр дутагдаад

Гол шиг үерлэж уйлж суудгыг нь санаарай

Ажилдаа явсан чамайг шөнө хүртэл харуулдаж

Аргадуулах гэж буруу харж хэвтдэгийг нь ойлгоорой

Алдаа оноог нь тэнцүүлж аашилж байдаг ч чамдаа

Арван наймтай үеийнх шигээ одоо ч хайртайг санаарай

Үнсээд гараагүй өглөө бүхэнд чинь гомддог

Үглэж уурладаг томоогүй чиний жаахан гэргий

Үргэлж анхнийх шигээ чамдаа эрхэлж

Үүрд хамт гэж амлалт өгөснийг битгий мартаарай

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

Bavuu [ 172.58.41.147 ]      |     2-р сарын 15 -нд, 01:33 минутанд

Ch uuriinhuu gergiid shuleg zoriulaach. Minii jaahan gergii bol miniih chiniih bish.hehe. gaigui shuleg boljee.

Go to top of page