Хууль зөрчин томилогдсон 33 албан тушаалтан чөлөөлөгдлөө

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 15

Төрийн албаны зөвлөл төрийн захиргааны төв байгууллагууд яам, агентлаг, орон нутагт шат дараатай ажиллаж, төрийн албаны стандарт, Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг хийж байгаа билээ. Шалгалтын үеэр төрийн албаны шалгалт өгөөгүй иргэдийг албан тушаал түр орлон гүйцэтгэгчээр, мөн хөдөлмөрийн гэрээгээр томилсон зөрчил дутагдлууд нэлээд гарч байна.
Төрийн албанд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн, мэдлэг чадвараа зохих ёсоор үнэлүүлсэн иргэд томилогдох эрх зүйн зохицуулалттай. Энэ шаардлага шалгуурыг хангаагүй, хууль зөрчин удирдах албан тушаалд томилогдсон 33 албан тушаалтныг Төрийн албаны зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу томилсон албан тушаалтнууд чөлөөллөө.
Сонгон шалгаруулалтад орж тэнцсэн, ажлын байрны шаардлага, ёс зүйн шалгуурыг хангаж байгаа албан хаагч төрийн албанд ажиллах ёстой гэсэн шаардлагыг Төрийн албаны зөвлөлөөс тавьж байгаа бөгөөд цаашид дээрх зарчмыг баримтлан томилгоог хуульд нийцүүлэх, зөрчлийг арилгах ажлыг хэрэгжүүлэх юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2018 оны 02 сарын 17

33 chin bags too baina,,,neg darga barag 100 hen oruulsan baidag um baina lee shdee

0  |  0
зочин(202.9.40.90) 2018 оны 02 сарын 16

ардын намын лаларуудын хүүхдүүд найз нөхөд ах дүү гээл зөндөөл байна шударга байлдаа энхболдын гар хөлүүдээ 60 тэрбумын нөхдүүд бүгд хууль бус томилгоонууд

0  |  0
таз-ын баатарцогтод (59.153.114.153) 2018 оны 02 сарын 15

Миеэгийн хуу АНАРЫГ та нар нэртэйгээр нь Монгол банкны газрын ЗАХИРЛААС нь ЧЕЛЕЕЛЧИХ?????!!!!!!! БААТАРЦОГТОО ТА НАРЫН ТЕРИЙН АЛБАНЫ ЗЕВЛЕЛ ГЭЖ ХААШАА ХАРСАН БЕГС ДОЛООГЧИД ВЭЭЭЭЭЭЭЭ

0  |  0
zocib(203.91.115.41) 2018 оны 02 сарын 15

33 xan uu.

0  |  0
Top