Цагаан сарын барилдаанд маргаан гарвал камерын бичлэг үйлчлэхгүй

Монгол Үндэсний бөхийн холбоо, Монгол бөхийн өргөөг  тойрсон маргаан, мэтгэлцээн, шүүмжлэл байнга л өрнөж байдаг. Үйл ажиллагаандаа цахим үйлчилгээ нэвтрүүлэхийг тус холбооны удирдлагууд хэрэндээ л дэмжиж байгаа. Ямар боловч хуваарьт барилдаануудад оролцох, барилдах бөхчүүдийнхээ нэрсийг цахимаар бүртгэж, сайтдаа нийтэлдэг болсон нь бага боловч дэвшил юм. Үзэгчид ч улс, аймгийн цолтой ямар бөх бүртгүүлсэн, дэмждэг бөх нь барилдах эсэхийг цаг хугацаа хэмнээд мэдчих боломжтой. Гэвч тус холбооныхон энэ жилийн цагаан сарын барилдааны тасалбарыг цахимаар худалдах боломжгүй. Нэг хүн хэд хэдэн тасалбар худалдан авч, шагийн тасалбар олноор зарагдана гэж болгоомжилсон. Улсын наадмын маргаантай барилдааныг камерын бичлэг үзэхгүй гэсэн Үндэсний бөхийн холбооныхон өнөөдөр болж байгаа Сар шинийн баярын барилдаанд будлиан гарвал камерын бичлэг үзэхгүй. Засуул, цэцийн үзэмжээр шийдвэрлэнэ. Энэ холбооны удирдлагууд цахим үйлчилгээг нэвтрүүлэх талаар ямар бодолтой байдгийг хэвлэлд өгсөн ярилцлагуудаас нь тоймлон хүргэж байна.

Р.Нямдорж: Бөхийн барилдааныг камераар шүүх боломжгүй, философи нь алдагдана

Тус холбооны тэргүүн Р.Нямдорж: Монголын Үндэсний бөхийн холбоо 2018 онд ээлжит “Их эе”-ийг хуралдуулахаар товлосон. 2017 оны 6 дугаар сарын 22-нд тов зарласантай зэрэгцэн бэлтгэл ажил эхэлсэн аж. Энэ холбоог тойрсон заримдаа улстөржсөн гэмээр маргаан тасардаггүй.

2002 оноос хойш ийм байдалтай явж ирсэн гэдгийг тус холбооны тэргүүн ч хэлдэг. Дархан аварга Х.Баянмөнх, А.Сүхбат нарын бөхчүүд МҮБХ-ны удирдлагыг булаалдаж ирсэн нь нууц биш. 25 жилийн хугацаанд 50 ажил хийснээс 18 ажлыг нийгэмд жишиг болгосон гэнэ, энэ холбоо. Түүнчлэн улсын наадам,  хуваарьт барилдааны үеэр бөхчүүдийн дунд маргаан гардаг. Үүнийг камераар хянах тухай яригддаг ч хэрэгжээгүй. Энэ талаар МҮБХ-ны Тэргүүн Р.Нямдорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа” Судлаачид, МУИС-ийн багш нар зэрэг 27 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулан ажиллаж дүгнэлт гаргасан. Бөхийн барилдааныг камераар шүүхгүй. Ийм боломж байхгүй. Барилдаан бүрийн дараа бичлэг үзээд тэр бөх нь давсан гэдэг зүйл үндэсний бөхөд нэвтрэх боломжгүй. Нэвтэрлээ гэхэд үндэсний бөхийн үндсэн философи алдагдана.Камераар шүүнэ гэдэг нь бөхийн хөлийн цэцийн хийж буй бүх ажлыг камерт шилжүүлнэ гэсэн үг” хэмээн телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Д.Данзан: Онлайнаар тасалбар худалдах нь монгол бөхийн үзвэрт тохиромжгүй 

Тус холбооны дэд тэргүүн Д.Данзан “Өдрийн сонин” өгсөн ярилцлагадаа  “Нөгөө талаар тасалбар онлайнаар зарах асуудлыг судалж үзээд монгол бөхийн үзвэрт тохиромжгүй юм байна гэж үзсэн.

Өнгөрсөн 2016 онд хоёр компани бидэнд хамтран ажиллах санал тавьсан болоогүй.Аливаа хөгжил сайны хажуугаар саар нь  зэрэгцээд байж байдаг. Монгол бөхийн өргөөнд интернэт WIFI  ажиллуулах санал шаардлага байнга тавигддаг. Тэр цацагдаж байгаа хэт богино долгион эр хүний нөхөн үржихүйд сөрөг нөлөөтэй учраас бид хэдэн мянган эрчүүд цугладаг бөхийн өргөөнд зохисгүй гэж үзээд нэлээд хугацаанд хориглосон” гэх зэргээр ярьжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 6 )

huyag [ 202.9.41.45 ]      |     2018 оны 2-р сарын 19 -нд, 03:29 минутанд

4 tald suusan nudnii haraa muutai heden huliin tsetsed kamer dabhar tabiad ugchihud yagaad boldoggui yum be tehnik uneneer n uzuulne shuudee

зочин [ 202.179.27.83 ]      |     2018 оны 2-р сарын 17 -нд, 08:10 минутанд

манайхаан гэж аль Зуунд , ямар Үед амьдарч байгаагаа ч мэдэхгүй, Аль Улс оронд Олимп, Тив, Дэлхийн тэмцээний маргаантай асуудлыг Камерийн бичлэг харж дүгнэлтээ гаргадаг , Гэтэл манай Бөхийн Шүүгч, Хөлийн цэцүүд Бөхчүүлийн маргаантай асуудлыг энгийн Нүдээр хараад, Нутаг нугийнхаа Бөхийн талд шийдвэрлэдэг

naruto [ 43.228.129.65 ]      |     2018 оны 2-р сарын 15 -нд, 06:19 минутанд

цахимаар зарахгүй гэдэг нь шагчидаар заруулж дундаас нь мөнгө хусах гэсэн тэдний арга. бөхийн билетийг кассаар зарахыг болиулах хэрэгтэй Хотын даргаа ЗАХИРАМЖАА гаргаж хайрла

Хөлийн цэц [ 202.179.31.17 ]      |     2018 оны 2-р сарын 15 -нд, 04:32 минутанд

Камераар давсан унасаныг шүүхгүй, усанд орохгүй, ноомой царайлаад нохойтож явна, бөхийн философи гэж мундаг зүйлийг зохиож байхад саад бүү бол. Юм мартагнуулаад байна.

Маанаг [ 122.201.31.27 ]      |     2018 оны 2-р сарын 15 -нд, 03:55 минутанд

Монгол Бехийн барилдаанд хоер бехийн хэн нь унахдаа туруулж евдег шороодсоныг камераар удаашруулж харахад ямар ч маргах юмгуй тод харуулах учраас наад бехийн холбооныхон чинь еерсдийнхее хунийг давсан болгохын тулд КАМЕРИЙГ эсэргууцээд байгаа юм. Камер хэрэглэхэд ямар ухсэнийх нь философи байхавдээ! Ямар философи яриад байгаа юм! Нямдорж еерийнхее найруулдаг хорныхоо философий яриад байгаа юм уу? Тэр нь тэгээд хэнд хэрэгтэй юм?

Үзэгч [ 122.201.31.218 ]      |     2018 оны 2-р сарын 15 -нд, 03:45 минутанд

Монгол үндэсний бөхийн хөгжлийн тулгуур хоёр баганад баяр хүргэе!

Go to top of page