Хулхи барааг таних хамгийн энгийн аргууд

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 15

Сайн чанарын, жинхэнэ үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдаж авлаа гэсэн чинь хэсэг хугацааны дараа хулхи буюу дуураймал байсныг мэдэх шиг онцгүй зүйл байхгүй. Тиймээс хулхи болон жинхэнэ, сайн чанарын бүтээгдэхүүнийг хэрхэн ялгах талаарх дараах мэдээлэл чамд тус болно.

1. Бүтээгдэхүүний хэсэг бүрийг ажигла

Оёдол, хуниас, материал нь шал өөр байдаг. Дээрх зурагт харагдаж байгаачлан оёдол нямбай байна уу, хуниас болон тоноглол нь хэр сууж өгсөн гэх зэргийг сайн ажиглаарай. Зарим тохиолдолд хальт анзаарахад ч хулхи бүтээгдэхүүн оригоосоо гоё харагдах тохиолдол байдаг ч тухайн бүтээгдэхүүний жижиг хэсгүүдийг л сайн ажиглах хэрэгтэй юм.

2. Цахилгаан болон товчийг анзаар

Цахилгаан татахад хэт зуурч биш, зөөлөн гүйж байх ёстой. Мөн төмөр цахилгааны бүрмэл гадаргуу нь хуурч муудсан байвал мэдээж энэ нь хулхи. Мөн товч болон материалын хүрээг сайтар ажиглаарай, дээрх зураг шиг л ялгаатай байна.

3. Материал нь шал өөр байдаг

Дээр хэлсэнчлэн хийцээс гадна материал хоорондоо өөр байдаг. Жинхэнэ бүтээгдэхүүн нь арзгар биш, зөөлөн, уян хатан, тэгш гадаргуун дээр тавихад хэлбэрээ алддаггүй, хүрэхэд өөр байдаг. Алдартай брэндүүд арзгар гадаргуутай ширэн материалыг тэр бүр хэрэглэдэггүй.

4. Нэр хэрхэн бичигдсэнийг хар

Тухайн брэндийн нэр хэвлэгдсэн болон бичигдсэн байдал (үсэг нь том жижиг эсвэл будаг нь халцарсан эсэх) зэргийг сайтар ажиглаарай.

5. Сериал дугаар өөр байдаг

Бүтээгдэхүүний сериал дугаар угтаа бол том бичигддэг. Харин дуураймал бүтээгдэхүүн дээр энэ нь жижиг, шахуу бичигдсэн байдаг.

6. Савалгааны материал нь ч гоё байдаг

Ориг бүтээгдэхүүн нь савалгааны материалаасаа анзаарагддаг. Савалгааны материал илүү зөөлөн, тансаг баглаа боодолтой ч хулхи хувилбарынх шиг чамин чимэглэл байдаггүй.

7. Жинхэнэ хувилбарыг ямар байдгийг судал

Зорьж авах гэж байгаа бараа бүтээгдэхүүнээ эхлээд интернэтээс хайж судлаарай. Жинхэнэ нь яг ямар байдаг, хулхиас нь хэрхэн ялгах боломжтой гэх зэргийн ялгааг олж мэдээрэй.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zaya(59.153.113.30) 2018 оны 02 сарын 16

Jinhene breng iig bariaad omsood ooroo oortoo l taashaal avah umdaa manaid bol dan huuramch durgui hurmeer. !

0  |  0
d(202.179.24.39) 2018 оны 02 сарын 15

shal uur

0  |  0
Top