Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан эхэллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 15

Монголын уламжлалт цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ. Барилдаанд улс, аймгийн цолтой 256 бөх зодоглож байна. Тийн унжлагат хэмээх шороо нохой жилийн сар шинийн баярын барилдаанд Улсын аварга Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат, арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, гарьд Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, Ш.Жаргалсайхан нарын улс, аймгийн цолтой  хүчтнүүд зодоглож байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top