Цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна

2018 оны 02 сарын 17

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд : Шинийн 2-нд баруун болон төвийн нутгаар, шинийн 3-нд нутгийн төв хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

2018.02.17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг, ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд    14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Дархадын хотгор болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 22-27 градус, өдөртөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 градус, бусад нутгаар 4-9 хүйтэн байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд  14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө Дундговийн нутгаар 2-7 градус  хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд  6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

2018 оны 02 дугаар сарын 18-наас 02 дугаар сарын 22ыг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун, төв, зүүн, аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18, 21-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, 19, 20-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top