Төрийн өндөрлөгүүд ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлж золголоо

2018 оны 02 сарын 17

XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний ерөөл билэгт өдөр төрийн өндөрлөгүүд Төрийн ордонд золгож, настангуудын амар мэндийг эрэн мэндчиллээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд золгов. Энэ үеэр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Цэрэндорж Төрийн хан хуурыг цэнгүүлж,  ерөөл магтаал айлдлаа.

Цагаан сарын шинийн нэгэнд төр, засгийн удирдлагууд азай буурлуудаа Төрийн ордонд урин залж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Мал аж ахуйн салбарт насаараа ажилласан Ренчингийн Лхасүрэн /106 настай, эмэгтэй/, Гомбожавын Цэндхүү /97 настай, эмэгтэй/, Цагааны Должинсүрэн /92 настай, эмэгтэй/, Гомбожавын Очирбат /89 настай, эрэгтэй/, Осорын Гүндэгмаа /86 настай, эмэгтэй/, Бүрэлшинчийн Гомбо /86 настай, эрэгтэй/, Банзрагчийн Товуу /82 настай, эрэгтэй/, Гончигийн Дан-Аа /80 настай, эрэгтэй/, Баагуулийн Нацагбадам /79 настай, эмэгтэй/ нар энэ жил хүрэлцэн иржээ. Азай буурлууд мал аж ахуй, хөдөө аж ахуй, төрийн захиргаа, улс төр, нягтлан бодох, зам, тээврийн салбарт ажиллаж улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан байна.

Төрийн өндөрлөгүүд ахмадуудтай золгож, гарын бэлгээ гардуулан, Төрийн есөн хөлт цагаан тугны өмнө дурсгалын зураг авахуулсны дараа ард иргэддээ мэндчилгээ дэвшүүллээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Улиран одож байгаа тахиа жил монголчууд бидэнд амжилт бүтээлтэй, алдаа оноотой жил болж өнгөрлөө. Эдийн засгийн уналт тодорхой түвшинд зогссон, өсч, сэргэсэн он байлаа. Ирж байгаа нохой жил бүтээн байгуулалтын жил байх ёстой. Эдийн засагт тодорхой  ахиц гарсан, бодитой үр дүн гарсан жил байна гэдэгт огт эргэлзэхгүй байна. Төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлага, дэг журам бэхэжсэн, эдийн засаг дэвжсэн жил байх болно.  Гарч байгаа жилдээ монголчууд маань элгээрээ энх бүтэн, эе эвтэй, өмнөө тавьсан зорилтоо биелүүлсэн, төр, засаг, ард иргэдийн холбоо хэлхээ улам бэхэжсэн,  тулгамдаад байгаа хүндрэл, бэрхшээлээ хамтдаа даван туулна гэдэгт эргэлзэхгүй байна” гээд элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөв.



 

 

Төрийн өндөрлөгүүд Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлээ

 

 

 


Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.16.255.77) 2018 оны 02 сарын 18

Saihan bainoo

0  |  0
tort es(124.126.2.247) 2018 оны 02 сарын 18

Mongoliin buyan ih dee. har buseer gangarahdaa eronhiilogch tulsan uu. Zodoon tsohionii hergem zergeer har bus avsan bol tendee l herleleldee. Toriin eslold zodoonii bus hereggui ee

0  |  0
Bool uu?(124.126.2.247) 2018 оны 02 сарын 18

Mongol tsamts ch yaamai ene muuhai har busee boliochdee Lha 5 tenger ni hayachih

0  |  0
Bool uu?(124.126.2.247) 2018 оны 02 сарын 18

Mongol tsamts ch yaamai ene muuhai har busee boliochdee Lha 5 tenger ni hayachih

0  |  0
tana(81.183.212.247) 2018 оны 02 сарын 17

erunhiilugch egch eej dyy nar ene huniihee huvtsaslaltand anhaaraachee deel dotor mongol tsamts umsuul bie zuv avch yvah ard tumnee hundetgeh ychirtai.

0  |  0
Top