Үс засуулахад эд малтай баялаг төгс болно

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 18

Аргын тооллын 2 сарын 18, Адъяа гараг. Билгийн тооллын 3, Могойг хүлэгч одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 7 цаг 53 минутад мандан, 18 цаг 17 минутад жаргана.
Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Muujig(66.181.161.23) 2018 оны 02 сарын 18

Oroi avch bolhuu

0  |  0
Top