Өнөөдрөөс хүнсний сүлжээ дэлгүүрүүд ажиллана

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 18
Өнөөдрөөс эхлэн Номингийн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

Мөн өнөөдөр “Сансар” супермаркет 09.00-22.00, “Сансар -9” бөөний төв 10.00-20.00 цагт ажиллах бол “Боса”  сүлжээ  дэлгүүрүүд 09.00-23.00 цаг, Е -Маrt” 12.00-21.00 цаг хүртэл  ажиллах юм байна.
 
Харин “Миний дэлгүүр” ХХК-ийн “Миний сүлжээ” дэлгүүрүүд өнөөдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах аж.  

“Нарантуул” худалдааны төв энэ сарын 24–нөөс эхлэн  ажиллах бол “Хар хорин” худалдааны төв хоёрдугаар сарын 20–ноос  ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Б.Алтанчимэг
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top