Хүн, малаа зэрэг өсгөсөн сум

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 19

Ховд аймгийн Булган сум хүн амаа өсгөж, 10 мянга хүрснээ тэмдэглэж байна. Өнөө цагт хүн амаа өсгөсөн баяр тэмдэглэж байгаа сум тун ховор байх. Монголчууд бид нийгэм эдийн засгийн чамгүй бэрхшээл дунд сүүлийн хэдэн жилийг үдэснийг нуух хэрэггүй. Ийм л бэрхшээл гэтлэх, зах зээлээ дагах гээд амьдрахын эрх даган хөдөө орон нутгаас шилжилт хөдөлгөөн хүрээ рүү давалгаалсаар байсан билээ. Хүн ам нь цөөрсөн сум суурин гэж сонссоноос хэдэн мянгаар өсгөөд баяраа тэмдэглэж байгааг дуулсангүй. Сум суурин газарт хүн ам өсөж байгаа нь аймаг орон нутгийн удирдлагуудын оновчтой зөв бодлого, ард түмний хөдөлмөрч хичээнгүй байдал гээд дурдаад барахгүй олон шалтгаан байдаг биз ээ. Мөнхүү Ховд аймаг нь энэ жил мал сүргээ таван төрөл дээр өсгөж, 3.4 сая хүргэсэн бол Булган сумынхан ч мал сүргээ таван төрөл дээр өсгөж, хүн малаа зэрэг өсгөсөн амжилтаар нохой жилээ угтаж байна.

А.Толбо

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hetsuu dee (202.21.116.2) 2018 оны 02 сарын 19

mongol hun bish hasag humuus het olshrood baigaa, ihenh bagiin darga nar hasguud bolson gazar shuu dee. Bayan-Olgiin Bulgan sumtai hil zalgaa gazar nutgin margaan tasardaggui balai gazar.

0  |  0
Top