Загнаад байна уу зөвлөөд байна уу?

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 19

“Пёнчан-2018” өвлийн олимпод манай улсын баг тамирчид оролцож хурд хүчээ шалгасан өдрүүд Сар шинийн баярын өдрүүдэд тохиолоо. Манай баг тамирчдыг өвлийн олимпод амжилт гаргана гэдэгт итгэл дүүрэн бус байгаа ч салбарын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Олимпийн хорооны дарга Д.Загдсүрэн нарын хүмүүс өвлийн олимпод оролцож буй тамирчдынхаа дээлийн захыг мушгин тэдэнд зааж зөвлөхөөр газар дээр нь ажиллаж байгаа. Харин сошиалд тарж байгаа зурагнаас харвал хөөрхий тамирчид маань хөл нүцгэн хана түшин зогсоод ихэс дээдэст загнуулж байгаа ч юм шиг. Эсвэл ихэс дээдэс маань ширүүхэн зөвлөгөө өгөөд ч байгаа юм шиг харагдана.

Ямартай ч тэд сайд, гишүүн, хорооныхоо даргын суудалтай эн зэрэгцээгүй байна. Ихэс дээдсүүдийн байгаа төрх, тэдний хуруу гараар чичилсэн байдал нэг л өөр. Тэр тусмаа муу дүн авчихаад самбарын өмнө зэмлүүлээд зогсож байгаа сурагчид шиг тамирчдын маань дүр төрхөөс харахад загнуулж буй дүр мөн бололтой. Зураг дээрх бодит байдлаас харахад шүү дээ. Уг нь урьд өмнөх бүхий л олимп дэлхийн хэмжээний тэмцээний уур амьсгалаас харахад салбарын сайдаасаа эхлээд тамирчдаа бөөцийлөн, массаж хийж байгаа дүр зураг л харсан болохоор тун эвгүй харагдсан бололтой цахим ертөнцөөр хэдэн тамирчдаа өмөөрч сайд дарга нарыг зүхсэн хүмүүс олон байна. Чухам газар дээр нь байж дэргэдээс нь харсан биш зандрангуй зөвлөсөн ч байж болно шүү дээ.

А.Толбо

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б(202.179.27.81) 2025 оны 03 сарын 13

Хүн гэдэг утгаар ядаж суулгаад загнана уу зөвлөнө үү хамаа алга.

1  |  0
Б(202.179.27.81) 2025 оны 03 сарын 13

Өөрсдөө гутлаа тайлаагүй л байх. Гэм хийсэн хүүхэд загнаж байгаа юм шиг. Хүний хувьд нь ядаж эсрэг

1  |  0
Иргэн(122.201.24.222) 2025 оны 03 сарын 13

Жаран ухна суучихаад, хөмсөг зангидаж, уруулаа дарвайлгаад, гар хуруугаараа чичлээд маш муухай харагдаж бай. Тамирчид маань үнэхээр их айж, дарамтлагдсан байдалтай ИЛТ байна. Эсгий хийх газар Нохой хэрэггүй гэдэг биздээ.. ЦОГЗОЛМАА эмээ одоо юу вэ..

1  |  0
Иргэн(202.21.106.133) 2025 оны 03 сарын 13

Тамирчдаа суулгаад дарганцарууд зогсох естой байлаа.Яагаад хэдэн тамирчдыг шийтгэж байгаа аятай байгааг ойлгосонгүй, хүн хүндэлж сураагүй ихэмсэг дарганцөрууд юм даа

1  |  0
zochin(202.9.40.116) 2025 оны 03 сарын 13

uu huurhii du, ingej zagnuulj daramtalsan yumchini 90-s 84t, 119-s 97-r bairand oroh n argagui sh de, setgeliin daramttai yaj ch uraldaj amjilt uzuulj chadahav de zailuul

1  |  0
зочин(103.9.90.50) 2025 оны 03 сарын 13

Харваас загнула л байна ш дээ. Тамирчдын царайг хараач ээ. Ингэж зөвлөнө гэж юу байсийн? Цугтаа ширээний ард суугаад яривал өөр. Энэ шаврууд нь тэгээд юун ч суух дуртай юм? 3 тамирчнаа суулгаад тал нь босно л биз дээ??

1  |  0
зочин(66.181.161.40) 2025 оны 03 сарын 13

Энэ дэндүү бн.100ямаа.60ухна.3хүүхдэд .яасан олон дагалдагч вэ?ямар юм үзээгүй лай вэ?бас хувцасыг нь өмсцөн бн.хоолыг нь хороож нэмэргүй нэрмээс болж явдаг.ийм хөлдүү дарга хар яаж улс хөгжүүлэх вэ.хайран төсвийн хөрөнгө.10-д дарга нар ядаж цанаар ч гулгаж чадахгүйбайж юу зөвлөх ичмээр

1  |  0
спортыг дэмжигч(27.123.212.143) 2025 оны 03 сарын 13

монголд өвлийн спорт олимпод өрсөлдөх хэмжээнд хүрээгүй маш хол тасархай хоцорсон байгаа ..тийм болохоор энэ олон сайд дарга нар улсын мөнгийг үрэн юм үзэж зугаалаад хажуугаар нь тамирчиддаа зандрангуй зөвлөөд ч хэрэггүйл дээ..харин тодорхой хэдэн төрөл дээр олимп,дэлхийн төвшинд баг,хүнээ бэлдээд аваад орчих хэмжээний гадны өндөр мэргэшлийн дасгалжуулагчдыг хөлсөлж ажиллуулах, тухайн төрлүүдийнхээ бэлтгэл хийх материаллаг баазыг бүрдүүлэх шаардлагатай байгаа юмдаа

1  |  0
kkkk(202.21.116.2) 2025 оны 03 сарын 13

zagnah gej ter olnooroo ter hol yavaad baihad, mongol darga yu hiij chaddagiig meddeggui yum uu?

1  |  0
сарнай(66.181.187.78) 2025 оны 03 сарын 13

зургаас харахад үйл явдлын гол баатрууд нь дорой царайтай, дагалдагсад нь буюу дарга нар нь их л давилуун харагдах юм. Эсрэг дүр зураг хармаар байхад, юм гэж хачин байх юм доо

1  |  0
Иргэн(150.129.141.130) 2025 оны 03 сарын 13

Ene zurgiig darsan nohor mongolchuudiig hagaralduulah ev tunjing evdeh zorilgoor tavijee. Sportod hatuu chang a humuujil deg baij gemee ni amjilt gargana.

1  |  0
Close menu