Явган зорчигчийн амь насыг хохироогоод зугтсан жолоочийг илрүүлжээ

2018 оны 02 сарын 19

 

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянзүрхийн товчооны зүүн замд энэ сарын 17 буюу шинийн хоёрны өдрийн 21:00 цагийн үед явган зорчигч Я.З-ийн амь насыг хохироогоод хэргийн газрыг орхин явсан жолоочийг Замын цагдаагийн албаны алба хаагчид илрүүлэн, баривчиллаа.

Замын цагдаагийн албаны Эрүүгийн тасгийн алба хаагчид шуурхай ажилласны дүнд уг этгээдийг энэ сарын 18-ны 20:00 цагийн үед Хан-Уул дүүрэг дэх гэртээ байхад нь илрүүлсэн байна. Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай, 30 настай, эрэгтэй А-г баривчлан хэргийн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.27.83) 2018 оны 02 сарын 20

Баригдах л байсан юм бол яах гэж Зугтааж Хэргээ хүндэрүүлдэг байнаа,

0  |  0
Top