Хуурамч карт ашиглан, АТМ-ээс их хэмжээний мөнгө гарган авчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 20

Энэтхэг улсад хуурамч карт үйлдэн, АТМ-ээс 600 мянган рупиний гүйлгээ хийсэн тохиолдол гарчээ. Тэднийг Непалийн цагдаа нар шуурхай илрүүлэн баривчилсан байна.

Цагдаагийн ажилчид АТМ-ын бүхээгт байрлах хяналтын камерийн бичлэгийг шалгаж үзжээ. Бичлэгт сэжигтэн болох Иктедар Кхан 23 настай, Ниранжа Мета 33 настай этгээдүүд хэрэг гардаг өдөр Энэтхэгийн нийслэл Делид байсан нь батлагджээ.

Непалийн цагдаагийн төв, мөрдөн байцаах товчоонд тус мөнгөний талаар иргэд олон тооны гомдол гаргажээ. Цагдаагийн ажилчид уг мөнгийг буцаан шилжүүлсэн талаар Гималайн Таймс мэдээллээ.

Тус хотын цагдаагийн газрын мэдээллэж буйгаар 600 мянган рупиг 20 АТМ-ээс сарын хугацаанд залилан авсан байна. Сэжигтнүүдээс 8000 рупи, гар утас болон бусад эд материалыг хурааж авжээ. Сэжигтэнд таван жилийн хорих ял оноохыг тус цагдаагийн газар мэдэгдсэн байна.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top