Энэ жил онцгой засал хийлгэх шаардлагатай жилтнүүд

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 20

XVII жарны Тийн унжлагат шороон нохой жилд онцгой засал хийлгэх шаардлагатай жилтнүүдийн тухай  мэдээллийг хүргэж байна.


Жил орогсод:


13 болон 73-ны жил нь төрсөн жилтэй "Хүү" махбодьтой жил тул биеийн махбодь хямрах гэмтэй Найман гэгээн, Лхамын ганшиг хуруулж, балин өргө.


25, 85-ны жил нь төрсөн жилтэй оны "Нөхөр" махбодьтой жил тул жаргал, зовлон ээлжлэн ад зэтгэр босох тул Догсүн, Дорнамжом, Цэнд, Доржнамжомын жавтуй үйлдвэл сайн. 


37, 97-ны жил нь төрсөн жилтэй "Дайсан" махбодьтой жил тул өвдөх хийгээд гарлага гарч болзошгүй тул Юм жайвран, Дүйсүм, Цэвэгмэдийн чого хуруулж, Лусад балин өргө.


49-ний жил төрсөн жилийн махбодийн "Эх" жил тул хийморь доройтох гэмтэй Нити, Жинсрэг айлтга.


61-ний жил нь өөрийн төрсөн жилтэй адил махбодьтой жил тул шулмын хөнөөл гарч болзошгүй. Ширнэн уншуул. Сац талби, Цэдүв насан бүтээл үйлдвээс сайн.


Жил орсон хүмүүс оршуулга, хурим найрын үйлийг цээрлэж, зайлшгүй үед цээр гарга. Эр хүний жил угтаж ордог тул урьдаас засч сэрэмжил. Эм хүний жил үлдэж дагадаг тул жил орсны дараа ч засал хийлгэ. Нийт нохой жилтнүүд жилийн турш хэрүүл тэмцлээс зайлсхийж, аливаа буянд даган баясваас сайн.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(90.143.43.147) 2018 оны 02 сарын 20

ЭнэТөгөлдөр гэгч тэнэг новш хөл очиж хуцаа

0  |  0
Top