”Өөрөөрөө гангарцгаая!” уралдаан спиннингийн ертөнцөд хувьсал авчирна

2018 оны 02 сарын 21

 

Zev Fit-Aagii vip Spinning-ийн захирал, багш дасгалжуулагч Б.Дамбадаржаа

Өөрөөрөө Гангарцгаая! Нэртэй жингийн хязгааргүй анхдугаар уралдаанаа зарласан байна. Нэрнээсээ эхлээд сонирхолтой санагдаж байна. Юуны учир ингэж нэрлэх болов?

Сүүлийн жилүүдэд хувь хүний өөртөө итгэх итгэл буурах хандалга ихээр ажиглагдаж байна. Яг үнэндээ бид өөртөө итгэх итгэлгүйгээр юуг ч хийж бүтээж чадахгүй шүү дээ. Амжилт бүтээл өндөр, сэтгэл өөдрөг алхъя гэж бодож байвал хамгийн түрүүнд өөртөө л итгэх хэрэгтэй. Манай төвд ирж буй хүмүүсийн дийлэнх нь “БИ ЧАДАХ БОЛОВ УУ” гэж асуудаг. Би тэдэнд хандаж хамгийн ахмад гишүүнээ жишээ болгон ярих их дуртай. Манайд хичээллэж буй ахмад гишүүн маань анх ирэхдээ хөл, өвдөг, нуруу их өвддөг зовиуртай ирж байсан юм. Тодорхой хугацаанд тууштай тохирсон бэлтгэл дасгал сургуулилалт хийсэний үр дүнд жингийн илүүдлээсээ салж хөл, өвдөг, нурууны өвчнөө арилгаж чадсан мундаг спиннингчин бий.  Сүүлд надад хэлэхдээ "Эмнэлэгээр яваад огт зүгээр болохгүй байсан юм. Харин одоо зүв зүгээр болчихлоо шүү! Хүн хөгширч үхдэггүй хөшиж үхдэг гэдэг нь үнэн юм байна" гэж ярьж байсан нь одоо ч тодхон санагддаг. 60 нас хүрч байгаа ч гэсэн хэн ч харсан итгэмээргүй мундаг хичээллэдэг дайчин бүсгүй бий. Тиймээ итгэл байхгүй бол чи хэзээ ч эхлэхгүй. Харин эхлэл байхгүй бол чи хэзээ ч зорьсондоо хүрч чадахгүй. Иймийн учир нийгэмд ихээр үзэгдэх болсон өөртөө итгэлгүй хандах үзэгдлийн эсрэг дархлааг бий болгох үүднээс энэхүү уралдааныг эхлүүлж байгаа юм. Чи жингээ хасахыг хүлээж байна. Гэвч цаг хугацаа урссаар л байдаг. Яагаад ганц удаа зориглоод үзэж болохгүй гэж. Явах замдаа зориг итгэлээ бага багаар олж ав тэгээд хүссэндээ хүр. Бусдын хийж бүтээж буй гоё сайхан зүйлийг зүгээр нэг хараад суух биш. Хичээл зүтгэлийн сайхныг бусдаас биш өөрөөсөө мэдэрч. Хэн нэгний зургаар биш, хэн нэгний бодлоор биш, Өөрийнхөө зургаар Өөрийнхөө бодлоор Өөрөөрөө Гангарцгаая!


Уралдааны зорилго юунд оршиж байна. Уралдаанд оролцсон хүмүүс ямар үр дүнд хүрэх вэ?

Монголчуудын маань дунд сүүлийн жилүүдэд таргалалт гэдэг зүйл ихээхэн санаа зовних асуудал болжээ. Хүмүүс жингээ барих тал дээр урьд өмнөхөө бодвол өндөр ач холбогдол өгч эхэлдэг болсон байна. Үүнтэй холбоотойгоор зөвхөн ашиг орлого олох гэсэн сэдэлтэй янз бүрийн үйлчилгээний газрууд, эм бэлдмэлүүд, ихээр бий болсоор байна. Та үхтлээ хоолоо сойж, дасгал хөдөлгөөн хийгээд  сарын дотор хичнээн ч кг-ийг хасах  бүрэн боломжтой. Магадгүй 10, 20 гээд л үүнээс ч илүү өндөр үр дүнд хүрч болно. Гэвч таны оюун санаа гарсан үр дүнд сэтгэл ханамжтай байж болох ч бие организм тань тэгж чадахгүй сульдаж ядарч туйлдаж эхэлдэг. Та 5кг хасаад тун удахгүй эргээд 10кг нэмчихээд 10-ыг хасаад 20-ийг нэмчих жишээтэй. Эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийлээ гэж бодтол эсрэгээрээ өвчин тусах магадлал өндөр болж ирдэг. Та хэдий болтол цаг хугацаа, хөлс хөдөлмөр, хөрөнгө мөнгөөрөө хий дэмий хохирч үлдэх вэ? Юуны түрүүнд жингээ хасах гэж буй хүмүүсдээ хандаж хэлэхэд яг одооноос эхлээд хий хоосон тооны араас хөөцөлдөхөө зогсоо. Чанартай эрүүл зөв аргаар турахыг хүсэж байвал бид биеийн өөх тосны эзлэх хувь хэмжээ, булчингийн масс хоёртоо байнга анхаарлаа хандуулж шалгаж байх хэрэгтэй. Учир нь булчин гэдэг зүйл бидний бие бялдрыг өв тэгш, хүч чадалтай, гоо сайхан харагдуулдаг чухал хүчин зүйлийн нэг юм. Гэвч бид тураад байна гэж баярлаад юу ч идэж уухгүйгээр яваад байдаг. Эргээд булчингийн масс, биед хэрэгтэй эрдэс бодисуудаа алдаж эхэлдэг. Манайд өнөөдөр энэ анхан шатны балансыг тохируулж нарийн ажилладаг газрууд ихэд ховор учир дутагдалтай харагддаг. Ингээд цаашилбал их олон нарийн зүйлс хоорондоо уялдаж байж эцэст нь эрүүл зөв аргаар гоё сайхан бие бялдрыг өөртөө цогцлоож чадна. Уралдааны гол зорилго бол нийгэмд тогтсон энэ мэт буруу хэвшлийг арилгаж, хуурамч жинхэнэ эсэхийг ялгаж чадахуйц сэтгэлгээг хүмүүсийн дунд бий болгоход чиглэгдэж байгаа юм.


Уралдаанд оролцсон хүмүүс ямар үр дүнд хүрэх вэ? Шагналын тухайд их сонирхолтой санагдсан.

Уралдаанд оролцож аялалаа дуусгаж эцсийг нь үзэж чадсан бүх л хүмүүс сэтгэл хангалуун байж  гайхалтай бэлгээр шагнагдах болно гэж би амлаж байна. Энэ бол юугаар ч үнэлэгдэшгүй эрүүл мэнд гэх эрхэм дээд бэлэг юм. Мөн уралдааны цорын ганц ялагч Хайнан арлаар 7 өдөр 8 шөнө аялах эрх+1сая төгрөгийн шагналыг хүртэх эрхтэй болох боломжтой юм. Энэ супер шагналд хүрхэд таньд ямар ч төлбөр төлөхгүйгээр хүрэх боломж бас бий. Илүү дэлгэрнгүй мэдээлэлийг манай спиннингийн пэйж хуудаснаас болон манай төвийн утаснаас лавлан асуух бүрэн боломжтой.


Уралдааны үргэлжлэх хугацаа хэд хоног вэ? Энэ хугацаанд ямар төрлийн бэлтгэл хийгдэх вэ?

Тэмцээний хувьд нийтдээ 4 үе шаттайгаар 3 сар 1 хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд оролцогчид маань тусгайлсан нарийн төлөвлөгөөний дагуу өөрсдийн биеийн онцлогтоо тохируулан спиннинг болон кроссфит боксын элемент агуулсан хурдны дасгалууд гээд манай зүгээс нарийн боловсруулсан хөтөлбөрийн дагууу эрчимжүүлсэн бэлтгэлийг хийх болно.


Эхний 1-р үе “ЭХЛЭЛ БҮХЭН ХЭЦҮҮ”- уриан дор нэг сарын хугацаанд үргэлжилнэ.

1-р үедээ хамгийн сайн үзүүлэлт үзүүлсэн хүн төлсөн төлбөрөө буцаан авах боломжтой.

2-р үе “ХИЧЭЭГЭЭД БАЙ ЗОРЬСОНДОО ХҮРЦГЭЭЕ” ”- уриан дор нэг сарын хугацаанд үргэлжилнэ. 2-р үедээ хамгийн сайн үзүүлэлт үзүүлсэн хүн төлсөн төлбөрөө мөн адил буцаан авах боломжтой.

3-р үе “ГРАНПРИД ХҮРЭХЭД НЭГ АЛХАМ” - уриан дор нэг сарын хугацаанд үргэлжилнэ. 3-р үедээ хамгийн сайн үзүүлэлт үзүүлсэн хүн төлсөн төлбөрөө мөн адил буцаан авах боломжтой.

4-р үе “ШИЛДГИЙН ШИЛДЭГИЙГ” тодруулах алтан мөч. Үргэлжлэх хугацаа 1 хоног


Жингийн хязгааргүй уралдаан гэсэн оролцох хүсэлтэй хүмүүст ямар нөхцөл шаардлага тавьж байна?

Бидний зүгээс дотор өөх тосны хэмжээ 30 хувиас дээш булчингийн масс мэргэжилийн тамирчдийг бодвол харьцангүй бага сонирхогчийн түвшинд байх ёстой гэсэн үндсэн шаардлагуудыг тавьж байна. Хэрвээ та өөрийн нарийн хэмжилтүүдээ мэдэхгүй байвал санаа зовох шаардлагагүй. Манай төв дээр ирээд энэ төрлийн нарийн үзлэг оношилгоог тэмцээний бүртгэл дуустал үнэ төлбөргүй хийлгэж өөрт тохирсон зөвлөгөөг авах боломжийг бид олгож байгаа.


Бүртгэл хэзээнээс эхлэх вэ? Уралдаанд хэрхэн яаж бүртгүүлэх вэ?

Бүртгэл 2018/02/20-2018/03/01-ний өдрийг хүртэл ердөө 10-хан хоног спиннингийн төв салбар дээр явагдах болно. Мэдээж манайх өөрсдийн үзүүлдэг тусгайлсан  үйлчилгээндээ тулгуурлан маш цөөн тооны элсэлтийг авах учраас та бүхэн амжиж бүртгүүлээрэй гэж хэлмээр байна.

Хаяг:
Салбар 1: Бзд 26-р хороо хүннүгийн гудамж Олмп плаза 5 давхар 502 тоот
Салбар 2: 100 айл хангай хотхон 510р байр
Утас: 99934500, 89005619, 89015669

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zaya(66.181.185.100) 2018 оны 02 сарын 26

Их мэдлэгтэй ёстой мундаг багш шүү! Тэмцээнд нь амжилт очихоороо үргэлжлүүлээд заавал явна.

0  |  0
Unshigch(103.212.116.225) 2018 оны 02 сарын 26

Tulbur hed ve

0  |  0
Unshigch(66.181.187.173) 2018 оны 02 сарын 22

Suldiig duuraihaa l bolichih. Oorooroo setge

0  |  0
Top