Нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломжтой

Нийгмийн даатгалтай холбоотой асуулт, хариулт иргэдийн дунд их байдаг. Тэр дундаа нийгмийн даатгалаа нөхөн төлөх ямар боломж байгаа эсэх талаар иргэдийн дунд ихээхэн эргэлзээ буй. Тэгвэл “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” хуулиар 1995 оноос энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл хугацаанд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан 15-60 насны иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой. Иргэний сард нөхөн төлбөл зохих тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь тухайн үеийн Засгийн газар болон эрх бүхий этгээдээс батлан мөрдүүлсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцүү байна. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нь тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хүсэлтээ өөрийн харьяа сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад гаргана.
 
Ерөнхий боловсролын сургууль, их сургууль, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцсан хугацаа малчнаар ажилласан жилд хамаарахгүй. Малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийн өөр ажил эрхэлсэн хугацаа малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацаанд мөн хамаарахгүй юм байна. 
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page