Хүүхдүүдийг өмссөн хувцсаар нь ялгаварлахыг эсэргүүцэж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 21

Сар шинийн маргааш хүүхэд багачууд цэцэрлэг сургуульдаа дээл хувцсаар гоёж очдог. Очдог ч гэж  "Дээлтэй Монгол" гэх хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдийг нэг өдөр монгол хувцсаараа гангарахыг "зөвшөөрдөг". Өнөө жил ч мөн энэ уламжлал давтагдав. Эрвийх дэрвийхээрээ гоёсон охид хөвгүүд сургууль цэцэрлэгийнхээ зүг шуугилдан алхацгаах нь цаанаа л нэг дулаахан. Монгол дээл хувцас өмсөөд хэвшчихвэл сайхан л даа. Өвлийн цагт хормой хотоор сийгэхгүй, илүү дутуу зүйл авч явахаар бол өвөртөө шингээчихнэ. Харин хот суурин газар Монгол дээл гутлыг өдөр тутамдаа өмсөөд байх нь ховор.

Сар шинэ, баяр наадмаар л нэг өмсөх учир хүүхэд болгон дээл бүсийг нэг их чухалчилдаггүй. Харин дээрх баярын өдрөөр ихэнхдээ морин цамц /ёс болгож/  дээр куртик өмсөөд золгоцгоодог. Харин сар шинийн маргаашийн "Дээлтэй Монгол" өдрөөр хүүхэд багачуудыг гомдоож, туниадаг нэгэн зүйл бий. Тэр нь сургууль цэцэрлэгийн багш нар хүүхдүүдийг өмссөн дээл хувцасаар нь уралдуулдаг явдал юм. Мэдээж тэр уралдаанд бэл бэнчинтэй чинээлэг айлын хүүхдүүд түрүүлнэ. Түүнээс болж хүүхдүүдийн дунд эд хөрөнгөөр өрсөлдөх далд ухамсар сууж буйг багш нар нэг анхаараасай гэж эцэг эхчүүд хүсэж байна. Багш нарын хувьд хүүхэд багачуудыг эрдэм ухаанаар тэтгэж байх учиртай. Харамсалтай нь өнөөдөр дээл хувцсаар нь уралдуулж, баян ядуугаар нь ангилж сууна. Өнөөдөрхөн нэгэн ээж фэйсбүүк хуудсаараа дамжуулан энэ тухай сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр:

гэжээ. Түүний энэхүү мэдэгдлийг олон эцэг эх дэмжин санал сэтгэгдлээ уламжилсаар байна. Тэд үндэсний дээл хувцсаа өмсөхийг эсэргүүцээгүй. Гагцхүү хүүхэд багачуудыг хувцсаар нь дамжуулан ялгаварлаж байгааг анхаарахыг хүсжээ. Тэдний үзэж буйгаар, хэрэв үндэснийхээ хувцсыг хүүхэд багачууддаа өмсүүлж хэвшүүлэхээр бол нэгдсэн журмаар дунд сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны оронд өмсүүлж болохыг сануулжээ. Мөн хүүхдийг багаас нь эд хөрөнгөөр өрсөлдүүлж байгаа нь хожмоо эрдэм номын төлөө бус эрх мэдлийн төлөө өрсөлдөх тэмүүллийг ухамсарт нь суулгаж байна гэж онцолсон байна. Эцэст нь тэмдэглэхэд, "Эдээр биеэ чимэхээр, эрдмээр биеэ чим" гэсэн эртний сайхан үг бий сэн.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2018 оны 02 сарын 21

yamar teneg hymyys bagsh hiigeed bainaa, bagsh nariin uhamsar, soel gej byr hoshnogiin zaas boljee. Ta nar zugeer naad hyyhdyydiig yalgahgui surgah chadvar baidag bol surgan hymyyjyyleh ajlaa hii, chadahgui bol zailzgaa,,,,

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 02 сарын 21

yamar teneg hymyys bagsh hiigeed bainaa, bagsh nariin uhamsar, soel gej byr hoshnogiin zaas boljee. Ta nar zugeer naad hyyhdyydiig yalgahgui surgah chadvar baidag bol surgan hymyyjyyleh ajlaa hii, chadahgui bol zailzgaa,,,,

0  |  0
Top