Хойд Солонгосын хоёрдугаар нөлөө бүхий хүн Ким Ё Ченгийн тухай баримт

НҮБ-ын хоригт ороод байгаа Хойд Солонгос улс дэлхий нийтийн анхаарлын төвд  байгаа билээ. Тус хориг нь Хойд Солонгос улсад сөргөөр нөлөөлөх магадлалтай гэж судлаачид үзэж байсан. Тэгвэл ерөнхийлөгч Ким Чен Ун өнгөрөгч онд Орос, Хятад, Малайзаар дамжуулж нүүрс нууцаар зарсан гэх мэдээлэл байгаа юм. Мөн Сири, Мьянмарт зэвсэг худалдаалсан аж. Улмаар  200 сая орчим доллар олсон байна. Энэ тухай гадаадын томоохон хэвлэлүүд онцлоод байгаа. Мөн Ким Чен Ун эрх мэдлээ улам бэхжүүлэх ажлыг эрчимтэй хийж байгааг судлаачид дурдаад байна. Тодруулбал тэрбээр өөрийн охин дүү болох Ким Ё Ченгийн (Kim Yo Jong) нөлөөг ихэсгэх ажлыг эрчимтэй хийж байгаа гэнэ. Дүү Ким Ё Чен нь ахаасаа дөрвөн насаар дүү бөгөөд ахынхаа адил Швейцарт боловсрол эзэмшсэн аж. Ким Ё Чен 2014 онд СХН-ын нарийн бичгийн дарга Чхве Рён Хэгийн хүү Цой Сонтой гэр бүл болжээ.

Одоогийн байдлаар Ким Ё Чен нь Хойд Солонгосын хоёрдугаар нөлөө бүхий хүнд тооцогдож байгаа юм. Саяхан Ким Чен Ун дүүгээрээ дамжуулан Өмнөд Солонгосын ерөнхийлөгчид аль болох хурдан айлчлаач гэсэн урилга хүргүүлсэн тухай мэдээлэл хэвлэлээр гарсан билээ. Ким Чен Уны дүүгийнхээ нөлөөг улс төрд ихэсгэхийг оролдож буй явдлыг нэг гэр бүлийн ноёрхлоо авч үлдэх гэсэн арга хэмээн судлаачид үзэж байгаа аж.

Ким Ё Чен Өвлийн Олимпийн нээлтийн үеэр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Интэй гар барьж мэндчилж байгаа нь.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page