Саудын Арабын түүхэнд анх удаа загварын долоо хоног болно

  Саудын Арабын нийслэл Эр-Риядад “Arab Fashion Week” загварын долоо хоног болох гэж байна. Энэхүү арга хэмжээ дэлхий нийтийн сонирхлыг татаж байгаа шалтгаан нь тус улсын түүхэнд анх удаагаа болж буй загварын ажиллагаа юм. “Arab News”-д мэдээлснээр загварын долоо хоногт Арабын болон гадаадын дизайнерууд оролцох аж.

Ирэх сарын 26-31-нд болох арга хэмжээг гүнж Нура бинт Фейсал Аль Сауд удирдан явуулах гэнэ. Арабчууд загвар дизайны чиглэлээр дэлхийн хэмжээний том арга хэмжээг зохион байгуулж аялал жуулчлал, бизнесийн салбараа хөгжүүлж байгаагаа харуулах аж.

В Саудовской Аравии впервые пройдет Неделя моды зурган илэрцүүд

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page