Дорнод аймагт 10 настай хүү сураггүй алга болжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 21

Дорнод аймгийн Халхгол суманд сураггүй алга болсон 10 настай хүүг эрэн хайж байгаа аж. Тус сумын Цогтсүмбэр багт тус сумын харъяат иргэн М /10 настай, эрэгтэй/ өчигдөр буюу энэ сарын 20-ны 12.00 цагт гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Тус сумын 78 иргэн болон онцгой байдлын алба, цагдаагийн ажилтнууд эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй тул шөнийн 02.05 цагт эрлийн ажиллагааг түр зогсоож, өнөөдөр 07.00 цагаас дахин эхлүүлсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.

Б.Алтанчимэг

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top