АТГ хөрөнгө орлогын мэдүүлгийн нэгдсэн дүнг гаргахаар ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 21

Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор Авлигын эсрэг хуульд заасны дагуу хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж АТГ-т бүртгүүлэх үүрэгтэй. Энэ хүрээнд АТГ-аас улсын хэмжээнд энэ оны мэдүүлгийн бүрдүүлэлтийг явуулж дуусаад байна.

Үүний дагуу АТГ-аас тодруулахад, “Хуулийн дагуу төрийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн  хоёрдугаар сарын 15-ны өдөр дууссан, програм хаагдсан. Одоо АТГ улсын хэмжээнд нэгдсэн тайлан дүн мэдээг гаргахаар ажиллаж байна” гэлээ.

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top