Тайра Бэнкс дахин тээгч эхэд хандана

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 22

  Алдарт модель Тайра Бэнкс хоёр жилийн өмнө тээгч эхийн тусламжтайгаар хүүхэдтэй болсон билээ. Тэрбээр хүүхдээ тун нууцалдаг юм. Тайра өөрөө хүүхэд төрүүлэх боломжгүй учир тээгч эхэд хандсан бол өдгөө 44 настай тэрбээр дахин тээгч эх хайж байгаа аж. Тэрбээр энэ талаараа “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Тайра түүнчлэн алдарт “Америкийн топ модель” шоугаа дахин хүргэж магадгүйгээ хэлжээ. “АНУ төдийгүй олон улсад алдартай болсон энэ шоугаараа би бахархдаг. Нэвтрүүлэг маань олон зүйлээс болж зогсоод байгаа. Асуудал шийдэгдвэл эргээд цацагдана” гэж Тайра Бэнкс ярьсан байна.

Модель бүсгүйн найз залуу нь гэрэл зурагчин Эрик Асла билээ. Тэд хүүгээ нууцалж буй шалтгаанаа “Бурхны илгээсэн бэлгийг нандигнан хайрлаж байна. “Жирэмслэх боломжгүй” гэдэг үгийг сонсох ямар аймаар байсан гээч. Үхэхийг хүсч байсан. Эмэгтэй хүн болгон ээж болох ёстой” гэжээ. Тайра мөн бүсгүйчүүдэд хандан “Зарим хүн хүүхэд төрүүлэхээс айдаг. Гэтэл тэдний айж байгаа зүйлийг мөрөөдөж, зүүдэлж буй олон эмэгтэй байна” гэж захихыг хүсдэг үгээ хэлсэн байна.

Тайра Бэнкс с подросшим сыном Йорком

Tyra Banks and boyfriend Erik Asla

О.Саша

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top