Уурхайн гүнд 17 жил ажилласан Лялька нохой

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 22

ОХУ-ын Кемеров мужийн нэгэн гүний уурхайд Лялька гэдэг нохой 17 жил ажилласан байдаг аж. Лялька нь дэлхий дээр цорын ганц газар доор ажилласан нохой гэгддэг юм. Нохойг уурхайчид багаас нь тэжээсэн ба ээлжиндээ гарах бүртээ уурхайруугаа авч ордог байсан аж. Лялька ээлж бүрт уурхайн гүн рүү түрүүлж орох ба агаар дахь метаны найрлагыг мэдэрч анхааруулдаг байжээ. Мөн хоолыг нь харахнаас хамгаалж байснаараа уурхайчдын хайртай нохой болсон байна. Улмаар Лялька  нохой  хөгширч нас барахад нь үнэнч занг нь үнэлж, уурхайчид хүндэтгэл үзүүлэн хөшөө босгосон байна.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top