Өвөрхангайнхны сар шинийн золголт Бөхийн өргөөнд болно

Хөвч ногоон уулын хангай
Хөшиг номин талын хангай
Уудам цэнхэр говийн хангай
Унаган нутаг минь Өвөрхангай...
хэмээн омогшин шүлэглэдэг Өврийн сайхан хангай нутгийнхан уламжлалт сар шинийн золголтоо хаврын тэргүүн сарын шинийн 8-нд буюу маргааш Бөхийн өргөөнд хийнэ. Улаанбаатар дахь Нутгийн зөвлөлөөс зохион байгуулдаг сар шинийн золголтод Өвөрхангайн уугуул, суугуул зон олон нь цуглаж, нэгэн дээвэр дор нутгаараа амьсгалсан  сайхан арга хэмжээ болдог юм.

Энэ сарын 23-ны 13:00 цагт эхлэх тус сар шинийн золголтод Өвөрхангайгаар овоглодог хэн бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Б.Алтжин

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page