Хуваарьт барилдаанд оролцсон бөхчүүдээс сэргээш илэрлээ,одоо нэрсийг нь ЗАРЛАЧИХ

 “Зиндаа.мн сайт  “Дуулиан” булангийнхаа энэ удаагийн ээлжит дугаараар Үндэсний бөхөөр барилддаг таван бөхөөс сэргээшийн сорьц авахад “эерэг” хариу гарсан гэх  дуулианы эргэн тойрноос онцолж байна. Допингийн үндэсний төвийн Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны их эмч, доктор  Ч.Насанбатаас зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр, МҮБХ-ны өмнөөс байр суурь илэрхийлэхгүй гэсэн. Гэвч цаг үеийн холбогдолтой цөөн асуултад, товчхон хариулт авснаа уншигчидтайгаа хуваалцаж байна.

Ч.Насанбат: Үндэсний бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авахыг салбарын яамнаас чиглэл болгосон

 

-Өчигдрөөс эхлээд хэвлэлүүдээр зарим бөхөөс сэргээш илэрсэн тухай мэдээлж эхэллээ. Энэ талаар тодруулна уу?

-       Та бүхний асуултыг би сайн мэдэж бас ойлгож байна. Энэ талаар би албан ёсоор зарлахгүй. Хэвлэлүүдээр ийм мэдээллүүд гарч байгаа. БСШУС-ын сайдын мэдэлд Спортыг дэмжих сан гэж байдаг. Энэ сангийн журмаар Допингийн эсрэг үндэсний төв, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар хамтарсан төсөл хэрэгжүүлсэн.

-       -Ямар чиглэлээр хийгдэж, хэрэгжсэн төсөл вэ?

-Тэмцээний бус үеийн допингийн сорьцыг тамирчдаас авах зорилготой. 17 төрлийн 260 гаруй тамирчиндаа допингийн чиглэлээр мэдээлэл, мэдлэгтэй болгох зорилгоор энэ том төслийг хэрэгжүүлсэн юм.  2017 оны есдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Бид Үндэсний шигшээ багийн тамирчдыг Улсын аварга шалгаруулах тэмцээний үед сэргээшийн шинжилгээнд оруулсан. Тэмцээний  бус үед ч адилхан.

-Үндэсний бөхөөр барилддаг бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авах санал хаанаас гарсан бэ?

-БСШУЯ-наас үндэсний бөхөөр барилддаг бөхчүүдээс допингийн шинжилгээ авах чиглэлийг өгсөн. Энэ чиглэлийн дагуу 2017 оны есдүгээр сараас хойш барилдаанд оролцсон бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авсан юм. Үндэсний бөхийн өргөөнд болдог дөрвөн хайрхны хишиг барилдаан, МҮБХ-ны хуваарьт барилдаануудад оролцсон бөхчүүдээс түүврийн аргаар авсан.

-Хэдэн бөхөөс авсан бэ?

-Барилдаануудад оролцсон 35 бөхөөс допингийн сорьцын шинжилгээ авч БНСУ-ын Допингийн төв лабораторид илгээсэн. Бид Үндэсний шигшээ багийн тамирчид, үндэсний бөхчүүд гээд нийт 200 тамирчнаас сэргээшийн сорьц авсан. Энэ үеэр үндэсний бөхөөр барилддаг зарим тамирчны шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдол бий.

-Та допингийн сорьц авсан учраас хэн хэнээс илэрсэн гэдгийг мэдэж байгаа биз дээ?

-Мэдэхгүй яах вэ. Гэхдээ манайх төрийн байгууллага учраас албан ёсны байр суурийг МҮБХ-ны өмнөөс илэрхийлэх боломжгүй. Улсын наадамд оролцсон бөхчүүд илрээгүй учраас Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу арга хэмжээ авагдахгүй байх.  МҮБХ дүрэмдээ юу гэж заасан байдаг юм. Цэц, зөвлөл нь хуралдаад шийдэх болов уу.

-Дандаа улсын цолтой бөхчүүд үү?

-Улсын цолтой, аймгийн цолтой бөхчүүд ч хамрагдсан.

-Сэргээшийн сорьцын шинжилгээг ямар байдлаар авсан бэ. Нууц биш бол?

-Та бүхэн минь нэг зүйлийг ойлгоорой. Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан журамд тухайн тэмцээний үеэр тамирчдаас сэргээшийн сорьц авах олон аргыг тодорхойлсон байдаг. Тэр бүхнийг олон  нийтэд зарлаад байх боломжгүй.

-“Б” сорьцын шинжилгээ эерэг гарсан тохиолдолд яах вэ?

-“Б” сорьцын шинжилгээг зарим бөхөөс авна, авахгүй гэдэг ном журмаараа л явна. МҮБХ  хэн хэн гэдэг бөхөөс ямар төрлийн сэргээш хэрэглэсэн нь илэрсэн, ямар арга хэмжээ авах вэ гэдгийгээ албан ёсны байр сууриараа илэрхийлэх байх” гэв.

МҮБХ албан ёсны мэдээлэл өгнө

Улсын наадамд барилдсан бөхчүүдээс сэргээш илэрсэн тохиолдолд барилдах эрхийг хасах, цолыг нь хураах хүртэл арга хэмжээ авдаг. Энэ удаа бөхчүүдэд ямар хариуцлага тооцох нь тодорхойгүй ч тэгтлээ хатуурхахгүй байж мэдэх нь.

МҮБХ-г албан ёсны мэдээлэл өгөхөөр болсон гэдгийг Ч.Насанбат эмч ч хэлж байлаа. МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж “ТВ-9” телевизэд өгсөн ярилцлагадаа өнгөрсөн жилүүдийнхээ ажлыг дүгнэж ярилцлага өгөхдөө “2017 оныг Допингүй Монгол бөх уриатайгаар маш амжилттай өнгөрүүлсэн” гээд бөхчүүдийг сэргээш хэрэглэхгүй байх талаар сургалтад хамруулсан, мэдээлэл өгсөн гэдгээ ч дурдаж байсан юм. Ямар боловч маргааш МҮБХ байр сууриа илэрхийлэх нь ээ. Сэргээшийн сорьцын шинжилгээг ямар тохиолдолд хийдэг, хэрхэн хариуцлага тооцдог талаар хэвлэл мэдээллүүдээр хэрхэн мэдээлж байснаас хүргэж байна. Гэвч тус холбооны дэд тэргүүн хэвлэлийн хурал зарлаагүй гэж мэдэгдсэн.

Сэргээшийн шинжилгээнд ямар тохиолдолд хамруулах вэ?

МҮБХ-ноос гаргасан Допингийн эсрэг тогтоолоор дараах тохиолдолд бөхчүүдэд шинжилгээ хийхээр журамласан байдаг ажээ. Энэ удаагийн шинжилгээг БСШУСЯ-наас чиглэл болгосны дагуу үндэсний бөхийн 35 бөхөд шинжилгээ хийжээ.

Үндэсний бөхийн холбооны журмаар бол: Үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн бөх, Бөхчүүд болон үзэгчдээс нэр заан, шинжилгээнд оруулахыг санал болгосон бөх, шинжилгээ хийлгэх хүсэлт өөрөө гаргасан бөх,мэргэжлийн хүмүүсийн ажиглалтаар сонгосон бөх,сугалаагаар сонгосон, улсын баяр наадамд тавын даваанд барилдсан  улсын алдар цолтой бөхчүүд гэсэн байна. Монголын үндэсний бөхийн холбоо өнгөрсөн жилээс Допингийн эсрэг эв нэгдлийн сан байгуулж, хандив цуглуулах болсон тухай мэдээллүүд ч гарчээ.Тэдгээр хэвлэлийн мэдээллээстодруулбал,МҮБХ-ноос жил бүр 10 сая төгрөг, Үндэсний бөхийн дэвжээ тус бүрээс жил бүр 1.5 сая төгрөг, захиалгат барилдаан хийж буй байгууллага тус бүрээс нэг сая төгрөг, бөхчүүдийн ”Допинггүй Монгол бөхийн төлөө” эв санааны нэгдлийн хандив, жаяг дэгийн багийн гишүүд, бөх судлаач, бөхийн зүтгэлтнүүдийн хандив, бөх сонирхогч, үзэгч, дэмжигчид, байгууллага хамт олны хандив, бусад хандив, хөрөнгөөр  цуглуулдаг гэжээ.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 12 )

zochin [ 103.212.118.37 ]      |     2018 оны 2-р сарын 23 -нд, 09:58 минутанд

ulsiin arslan Batsuuri, ulsiin zaan Purevsaihan nar sergeesh hereglesen baijee. Tsagaan sariin bairildaand zodoglooguig bodhod.

aa [ 202.179.26.42 ]      |     2018 оны 2-р сарын 22 -нд, 09:26 минутанд

NYAMDORJ gej xulgaich tsaraitai guliisun yum zailuul bux tsebershine

bvren [ 64.119.24.228 ]      |     2018 оны 2-р сарын 22 -нд, 07:09 минутанд

yrno ene taria hiij barildaad bga humuus oorsdiigoo muu boh gedegeel huleen zowshoortson humuus shdee bi tarial hiihgui bol hun dawahgui gedegee medersen humuus

Gantulga [ 66.181.160.110 ]      |     2018 оны 2-р сарын 22 -нд, 07:06 минутанд

Bohiin holboonos medegdel hiih bailgv I dee

bvren [ 64.119.24.228 ]      |     2018 оны 2-р сарын 22 -нд, 07:05 минутанд

ter batolzii batsaan hudalaa hun dawchaal tygryy guigeel chi ooriigoo ingej huurch amidarch bolohguiee ternii orond chi unen monooroo 3 dawchaal bj bhad amittai sh dee unen um gedeg goy sh dee

bvren [ 64.119.24.228 ]      |     2018 оны 2-р сарын 22 -нд, 07:00 минутанд

enend danzan oroltsood bnuu oor deeguur humuus bnuu ene 2 boh uhamsaraaraa bolih heregtei shuu tariagaa taria hiij hun dawj tsol awaad ta 2 umarch kaip bhgvi bga bizdee kino shig sanagdahgui bnuu ta 2 t buh um oilgomjtoi

bvren [ 64.119.24.228 ]      |     2018 оны 2-р сарын 22 -нд, 06:56 минутанд

batolzii hangai 2 taria heregleegui barildaj bga gewel ta nar unemshihuu teren shig hydalaa um bhgui bizdee zahiin hun haraal medeheer bga shdee heregtsen bga ni iim todorhoi umiig engej nuuj daldalj bolohgui ee

Beke [ 27.123.212.140 ] 2018 оны 2-р сарын 22 -нд, 10:32 минутанд

Shaa chi yamar atsaa meddeg yu tom baasan lalar ve chi

bvren [ 64.119.24.228 ]      |     2018 оны 2-р сарын 22 -нд, 06:53 минутанд

shinjilgeend ilereegui bohchuud bna ted nar yaj daraad bgaag ard tvmen ih eserguutsej bna

bvren [ 64.119.24.228 ]      |     2018 оны 2-р сарын 22 -нд, 06:52 минутанд

sergeesh elersen bohchuud todorhoi bolson ner ustaigaa

Болд [ 112.72.11.115 ]      |     2018 оны 2-р сарын 22 -нд, 06:47 минутанд

Dash bol ugaasaa tarianii boh shdee

Зочин [ 202.70.34.98 ]      |     2018 оны 2-р сарын 22 -нд, 06:36 минутанд

Шууд яаралтай зарлаачээ бусад хэрэглэх гэж байгаа хэрэглэдэг бөхчүүд болино биздээ Ховд, Говь-Алтайн бөхчүүдэд хамааралгүйлдээ хоёр дарга нь шинжилгээнд нэг ч бөхөө оруулаагүй юм чинь одоо бүүр бардамнаад бүх хориглосон бэлдмэлийг шахаад улсын наадмын түрүү авна гэж томорч байх чинь билээдээ Сүхбат ч үндэсний бөхийг ийм болгосон хүндээ одоо шавь нарыг нь хардаа үр хүүхд ч хийж чадахаа боличохсон залуучууд минь дээ уургаа тариагаа дуслаа бетаминаа боличмоор юм даа ухамсраараа юм хэрэглэдэг бөхчүүд андашгүй дээ цуцахгүй хөлсгүй барилдаж байгаа юм чинь

Увсын хүү [ 103.29.144.43 ] 2018 оны 3-р сарын 02 -нд, 08:30 минутанд

Допинг дорлтг дарга бас байгаа болохоор Увс ч бас хамаатай Ер нь Адъяахүүгийн шавь нар бас хэрэглэдэг гэж байгаа

Зочин [ 66.181.161.55 ]      |     2018 оны 2-р сарын 22 -нд, 06:10 минутанд

Наад хэдэн бөх шүү юмаа юунд нь хаацайлдаг бнаа шууд нэр устайн зарлаач

Go to top of page