Дэлхийн дээд амжилтыг тогтоосон Алина Загитовагийн талаарх 10 баримт

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 22

ОХУ-ын уран гулгагч Алина Загитова Пёнчаны Өвлийн олимпийн богино үзүүлбэрийн төрөлд дэлхийн дээд амжилтыг тогтоосон билээ. Тэрбээр өмнөхөн нь гулгасан нутаг нэгт Евгения Медведевагийн тогтоосон дээд амжилтыг эвдэж чадсан юм. Ийнхүү Оросын уран гулгагчид 10-хан минутын дотор дэлхийн хоёр дээд амжилт тогтоосон нь Пёнчаны олимпийн нэгэн сонирхол татсан агшин байлаа.

Алина Загитова в детстве

Алина Ильназовна Загитова 2002 оны тавдугаар сарын 18-нд Оросын Ижевскт төрсөн. Түүний аав нь хоккейн дасгалжуулагч.

Алина Загитова с родителями

Алина татар үндэстэн. Эцэг эх нь охиндоо алдарт уран сайхны гимнастикч Алина Кабаевагийн нэрийг өгчээ. Алинагийн дүү Сабина нь мөн уран гулгалтаар хичээллэдэг.

Алина 2018 оны нэгдүгээр сарын байдлаар рейтингээрээ дэлхийд тавдугаарт бичигдэж байсан билээ. Тэрбээр мөн Пёнчаны олимпийн багийн уран гулгалтын төрөлд мөнгөн медалийн эзэн болсон юм.

Алинаг дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтооход түүний нутаг нэгт Евгения Медведева “10 минутын дотор дэлхийн хоёр дээд амжилт. Ийм зүйл ховор байдаг. Энэ бүхэн Пёнчаны олимпоор болсонд би их баяртай байна. Магадгүй энэ бол түүхэн, онцгой агшин” гэжээ.

На фото: Алина Загитова

Алинагийн ээж нь уран гулгалтаар хичээллэж, амжилтад хүрэхийг мөрөөддөг байсан ч мөсөн дээр нэг ч удаа гараагүй аж. Харин хоёр охин нь түүний дэмжлэгээр алдартай уран гулгагчид болж явна.

Алина Загитова на Чемпионате в Китае

Уран гулгагч нарын замнал бага балчир үеэс нь эхэлсэн байдаг бол Алинагийнх өөр. Тэр 5 настайдаа амралтын өдрүүдээр хөгжилдөх төдийхнөөр гулгаж эхэлжээ. Эцэг эхийнхээ ятгалгыг үл тоон удаа дараа уран гулгалтаа хаяж байсан аж. Алина зураг зурахдаа илүү сонирхолтой, бүхий л цагаа аавынхаа хоккейн багийг дэмжиж өнгөрүүлдэг байжээ. Харин 7 настайдаа нэгэн тэмцээнд түрүүлснээр өөртөө итгэх болж, уран гулгалтдаа бүрэн төвлөрсөн байна.

Алина Загитова и ее тренер Этери Тутберидзе

Эцэг эх нь Алинаг 13 настайд нийслэл Москва хот руу явуулжээ. Охин Москвад ОХУ-ын хамгийн алдартай, эрэлттэй дасгалжуулагч нарын нэг Этери Тутберидзегийн хараанд өртсөнөөр амжилтынхаа гарааг эхэлжээ. Харин Тутберидзе гурван сарын дараа түүнийг багаасаа хассан байна. "Алина чадварлаг, царайлаг, уран гулгагчид байх бүх чанарыг бүрдүүлсэн ч нэг дасгалжуулагчийн гараас нөгөөд шилжиж чадахгүй байсан" гэж Тутберидзе ярьжээ.

Из-за травм Алина Загитова могла закончить свою карьеру

Алина гэмтэл авч, уран гулгалтаа орхиход хүрсэн удаа ч бий. Хугархай гартайгаар тэмцээнд оролцсон тэрбээр нэмж гэмтэл авч, хэвтэрт орсон учир эцэг эх нь Ижевск рүүгээ буцаагаад авч явах гэж байжээ. Харин хуучин дасгалжуулагч Этери Тутберидзе нь Алинад дахин хамтран ажиллах санал тавьснаар охин өмнөх алдаагаа засч, түүний удирдлаган дор амжилттай хичээллэн өдий зэрэгт хүрчээ.

Алина Загитова зурган илэрцүүд

Алина Загитова Москвад эмээтэйгээ амьдардаг. Эмээ нь түүний түшиг тулгуур төдийгүй хамгийн хатуу шүүмжлэгч нь аж. Алина спортын дээд мэргэжилтэн болох зорилго тавьсан байна. Мөн япон хоолны рестораны бизнес эрхлэхийг хүсдэг аж.

Алина Загитова с флагом зурган илэрцүүд

Цахим сүлжээнд идэвхтэй байж, шинэ зураг, мэдээллүүд оруулж байдаг Алинаг дагагчид маш олон. Пёнчаны олимпийн дээд амжилтынх нь дараа дэлхий түүнийг мэддэг болсон. 16 настай охины урд алдрын зам зурайж байна.

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Куала Кола(202.9.41.97) 2018 оны 02 сарын 23

мундаг байна

0  |  0
Зочин (202.179.26.155) 2018 оны 02 сарын 22

Ямар хоорхон бас мундаг юм манай орос бусгуйчууд унэхээр царайлаг бас чадварлаг юмаа

0  |  0
Top