ЗААГ ҮЕИЙН ЗАГВАРЫН ШОУ

2018 оны 02 сарын 22

 

Тахиа, нохой жилийн зааг үе нь бараг л загварын шоу байв уу даа. Энэ өвөл, хавар сэлгэхийн босгон дээр болсон үйл явдлуудын зарим нь үүнийг илтгэнэ.  Үндэсний үйлдвэрлэгчдийн нэг Ээрмэлийнхэн загварын шоугаа дэглэж дэлгээд удаагүй байв. Түүнтэй залгаад шахуу МММ-ийн хүрээлэнгээс “Цэнхэр хадаг”-ны  уламжлалт ёслолоо хийлээ. Тэгээд л сар шинэд зориулсан бөхийн барилдаан, Цагаан сарын золголт өрнөв. Энэ бүх үед үндэсний хувцас, монгол дээлээрээ гоёсон хүндлэл өргөн дэлгэр ээ.  Эх орны брэнд болох “Эвсэг”-ийн загварын шоуг манай улсад суугаа Элчин сайд нар, гадаадын зочид  цөөнгүй үзэж байсан. Мөн түүн  лүгээ адил “Цэнхэр хадаг”-ны ёслол дээр Дээд монголчууд гэгддэг Хөх нуурынхнаас  зочид ирсэн нь онцгой байсан. Хүмүүсийн бараг мэдэх юм бол цагаан сар, наадмын үе дэх бөхчүүдийн дээл малгай зарим нь загвар үзүүлчихгээд байдаг. Төрийн өндөрлөг, түшээд ч ялгаагүй ээ. Энэ цагаан сараар УИХ-ын дарга  малгайныхаа оройн шүрэн сампингаараа болон үнэ өртгөөр нь илүүрхэв.

                                                                           Б.Цогзаяабаатар 

 

 

“ЭВСЭГ”-ИЙН ҮДЭШ


 

“ЦЭНХЭР ХАДАГ”

 


 

Цагаан сарын барилдааны дараа

 

 Үнэт загварт


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.26.127) 2018 оны 02 сарын 22

Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгийнхэн үнэхээр мундаг шүү. Та нартаа амжилт

0  |  0
Зочин(202.179.26.127) 2018 оны 02 сарын 22

Гоё юм бэ. МММ-ийн Хүрээлэнгийнхэн үнэхээр гоё арга хэмжээнүүд зохион байгуулдаг шүү. Та бүхэнд улам их амжилт хүсье.

0  |  0
Top