Путин ялах магадлалтай байна

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 22

  ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 18-нд болно. Хамгийн сүүлд явуулсан санал асуулгын дүнгээс харахад одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин ялах магадлал өндөртэй байна. Оросуудын 70 орчим хувь нь бие даан нэр дэвшиж байгаа Путинийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Санал асуулгад оролцсон 7000 гаруй хүний 69.5 хувь нь “Владимир Путинд саналаа өгнө” гэж хариулсан байна.

Иргэдийн 7.5 хувь нь л Оросын Коммунист намаас нэр дэвшигч Павел Грудининийг дэмжинэ гэжээ.

ОХУ-д жилийн өмнөөс явагдсан санал асуулгуудаар иргэд Путинийг дахин Ерөнхийлөгчөөр сонгоход бэлэн байгаа нь харагдаж буй. Ажиглагчдын үзэж байгаагаар энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Путин үнэмлэхүй ялалт байгуулах магадлал өндөр байгаа аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(64.119.24.86) 2018 оны 02 сарын 23

Mongold erunxiilugchiin zasaglal xeregtei tegeed Putin shig nuxur xeregtei baina bid daxiad 20 jil ingej yavax yy

0  |  0
Зоригоо(202.9.41.138) 2018 оны 02 сарын 22

Ялна

0  |  0
Зочин (103.57.93.85) 2018 оны 02 сарын 22

Монгол Путин шиг ерөнхийлөгчтэй бол ч зүгээр шүү

0  |  0
Зочин (59.153.114.117) 2018 оны 02 сарын 22

Оросууд азтай юмаа мундаг ЕРӨНХИЙЛӨГЧ. БАХАРХМААР.

0  |  0
Od(139.5.216.186) 2018 оны 02 сарын 22

woow aimjilt jinkhen lider uls torch

0  |  0
Top