Таийп Эрдоган В.Путинд сануулга өгөв

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 22

Сирийн умард нутгийн Африн бүсийн асуудлаар Туркийн ерөнхийлөгч Эрдоган Оросын ерөнхийлөгч Путинтай утсаар ярьсан байна. Энэ оны нэгдүгээр сарын 20-оос эхлэн Туркийн арми Афринд цэргийн үйл ажиллагаа явуулж, Сири дэх Курдын зэвсэгт хүчний ардын хамгаалалтын армид цохилт өгсөн юм. Үүнээс хойш сар гаруйн хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд байдал намжаагүй байгаа. Туркийн ерөнхийлөгч Эрдоган В.Путинтай утсаар ярихдаа “Хэрэв Сирийн арми Афринд орж Курдуудыг хамгаалах юм бол сөрөг үр дагавар гарч болзошгүй” хэмээсэн байна.

Тэгвэл өнгөрсөн шөнө Сирийн армийн цэргүүд хатуу болзолтойгоор Курдуудын мэдэлд буй Афринд орохоор болсон байна. Одоогийн байдлаар орон нутгаас цугласан сайн дурынхан Курдуудын талд орж Туркуудийн эсрэг тулалдаж болзошгүй гэсэн мэдээлэл байгаа юм.



Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top