Самар боловсруулах үйлдвэр эрхэлж 4 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 23

Манай улсад самрын идээг БНХАУ руу гаргахыг бизнес гэж ойлгох нь бий. Үйлдвэрлэгчид цөөн боловч байдаг. Тэдний нэг нь “Номин гал” ХХК бөгөөд  2007 оноос бизнес эрхэлж, 2013 оноос идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсон байна. Гэрээт болон байнгын 20 орчим ажилтантай , хуш модны самар боловсруулах үйлдвэрлэл эрхэлж, боловсруулсан самраа 200 грамм, тав, 25 кг-аар нь савлан БНХАУ-д экспортод гаргаж байгаа аж. Жилдээ дөрвөн тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг. Энэ жилээс бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд борлуулж туршихаар болжээ. Тус үйлдвэрээс боловсруулсан самрын идээ авдаг Хятадын үйлдвэрүүд бүрэн боловсруулаад олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж байна. Манайхан боловсруулсан самраар үйлдвэрлэл эрхлэхэд тоног төхөөрөмжийн шинэчлэлээс эхлээд дутагдах  зүйл гардгийг компанийн удирдлага хэлжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top