Д.Трамп түүхэн чансааны сүүлд жагссан ч ажлаараа үнэлэгдэв

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 23

Ерөнхийлөгч болсноосоо хойш олны шүүмжлэлд хамгийн их өртөөд байгаа хүн бол АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп билээ. Түүний хувийн амьдрал болоод шийдвэрийнх нь тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга мэдээлэлж байдаг. Хамгийн сүүлд л гэхэд Д.Трампыг Америкийн Ерөнхийлөгч нарын жил тутмын  түүхэн чансааны сүүлчийн 44-р байранд бичигдсэн тухай хэвлэлүүд онцолж байсан. 

Тэгвэл олны шүүмжлэлд өртөгч Д.Трамп ажлын гүйцэтгэлээрээ олны алмайруулжээ. Тодруулбал, Д.Трампыг ерөнхийлөгчөөр ажиллах нэг жилийн хугацаанд 1,8 сая ажлын байр шинээр нэмэгдсэн байна. Харин 2018 оны нэгдүгээр сард АНУ-д 200 мянган ажлын байр шинээр бий болжээ. Үүгээр ч зогсохгүй  цагийн ажлын хөлс 2.9 хувиар нэмэгдэж, 26.74 доллар болсон байна.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top