Шерил: Манай гэр бүл салахгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 23

Британийн дуучин Шерил хөөрхөн царай, ухаалаг байдлаараа олны хайрыг татдаг билээ. Алдартай хөлбөмбөгчний эхнэр байхдаа авсан Шерил Коул гэх овог нь саяхныг хүртэл дагаж явсан энэ бүсгүй одоо зүгээр л Шерил болж аз жаргалтай амьдарч буй. 34 настай Шерил өөрөөсөө 10 насаар дүү дуучин Лиам Пэйнтэй үерхдэг билээ. Тэд өнгөрсөн жил хүүтэй болсон юм.

Тэгвэл сүүлийн үед Шерил, Лиам нарыг салах гэж байгаа гэх мэдээлэл гарах болсон. Харин дуучин бүсгүй “This Morning” сувагт өгсөн ярилцлагадаа үүнийг үгүйсгэжээ. “Бид салахгүй. Манай гэр бүлийг салгах хүсэлтэй хүмүүс олон бий” гэж Шерил ярьсан байна. Шерил нөхөр, хүүхдийнхээ хамт дуртай сэтгүүлийнхээ нүүрэнд гарахыг хүссэн ч Лиам хүүгийнхээ зургийг сэтгүүлд худалдах бус “Инстаграм”-даа тавихыг чухалчилсан учир тэд хүүхэдтэй болсныхоо дараа багахан зөрчилдөөд авсан байна. Магадгүй хүмүүс үүнээс нь болж тэднийг салах гэж байгаа гэж бодсон байх хэмээн Шерил дүгнэжээ.


WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top