Тэд эх орноосоо нүүр буруулаагүй

Гурван монгол жүдоч иргэншлээ солин, АНЭУ-ын нэрийн өмнөөс тэмцээнд оролцох болсон нь спортын ертөнцөд нэлээд шуугиан тарьж байна. Тодруулбал, тив дэлхийн тэмцээн уралдаанд Монгол эх орноо төлөөлөн оролцдог Д.Төмөрхүлэг, Н.Дагвасүрэн, Б.Тэмүүлэн нарын тамирчид харийн орны хайр халамжид багтсан тухай эх сурвалжууд мэдээлээд байна. 

Энэ талаар Монголын жүдо бөхийн холбооноос ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй, гурван жүдоч иргэншлээ сольж, АНЭУ-тай албан ёсоор гэрээ байгуулаагүй ч тийш явах нь ерөнхийдөө тодорхой болсон гэнэ. Хөрөнгө, чинээ, хөгжлөөрөө дэлхийд өнгөлдөг АНЭУ тэдэнд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард санал тавьсан юм байна. Гурван жүдоч МЖБХ-ны хамт олон, гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдсөний эцэст зөвшөөрөхөөр шийдэж, иргэншлээ солих хүсэлт Ерөнхийлөгчид гаргасан аж.

Хүсэлтийг нь Төрийн тэргүүн ч дэмжсэн аж.  Одоогоор жүдочид хэдий хэмжээний цалин авахыг албаныхан нууцалж буй ч баян орон Монголтой харьцуулахааргүй өндөр амласан нь ойлгомжтой болов уу. Хэн ч байсан ийм боломжийг түлхээд хаяхгүй байсан. Хэдийгээр харийн орны нэрийн өмнөөс тэд барилдахаар шийдсэн ч, эх орноосоо нүүр буруулаагүй гэдгийг элгэн нэгт ахан дүүс минь ойлгоно биз ээ.

Төмөрхүлэг зурган илэрцүүд

Д.Төмөрхүлэгийн хувьд өдгөө 27 настай. 66 кг-ийн жинд Азийн хошой аварга, Жүдо бөхийн холбоонуудын цуврал тэмцээнүүдийн зургаан удаагийн аварга, Дэлхийн цом болон тивийн нээлттэй тэмцээнээс дөрвөн алт авч байсан, улсын хошой аварга тамирчин юм.

Н.Дагвасүрэн зурган илэрцүүд

Н.Дагвасүрэнгийн хувьд өдгөө 28 настай, Ази тивийн аварга, жүдо бөхийн холбоонуудын цуврал тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, долоон хүрэл медаль хүртэж байжээ.

Б.Тэмүүлэн зурган илэрцүүд

Б.Тэмүүлэн өдгөө 28 настай. Дэлхийн цом болон, тивийн нээлттэй тэмцээнээс тус бүр хошой алтан медаль, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа хүрэл медаль хүртэж байсан туршлагатай тамирчин юм.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 16 )

Яш [ 122.201.22.1 ]      |     2018 оны 2-р сарын 23 -нд, 14:12 минутанд

Чингисийн Монголчууд ингэж болохгүй. Турж үхлээ юу.

зочин [ 202.179.24.87 ]      |     2018 оны 2-р сарын 23 -нд, 07:47 минутанд

манайхан нээрээ сонин Зантай Ард түмэн шүү, Отгонцэцэгийг Казакстаны нэр дээр Барилдлаа гээд Эх орноосоо Урвасан Урвагч энэ тэр гээд бөөн юм болцгоосон, Гэтэл одоо эднийг болохоор Зөв юм хийж байна ч гэх шиг, Ноён урваач, Нохой шарваач гэгчээр л юм болж байх шив дээ, Нэг л Зангаараа байцгаа л даа, Монголчуудаа,

mgl [ 122.201.31.248 ]      |     2018 оны 2-р сарын 23 -нд, 03:50 минутанд

yawsan deeree zalgaj garj ireh dvv nartaa bolomj olgson deer sain zaluuchuud zondoo bgaa 3 judo ch ywhad 3 saihan zaluu judo ch garaad l irne

ИРГЭН [ 202.179.27.12 ]      |     2018 оны 2-р сарын 23 -нд, 01:26 минутанд

ЭХ ОРНООСОО ХУЛГАЙ ХИЙЖ УРВАЖ БАЙДАГ УЛС ТӨРЧДИЙН ДЭРГЭД ЭХ ОРНОО ДЭЛХИЙД ЦУУРАЙТУУЛАХ ГЭЖ БАЙГАА ЗАЛУУСТАА АМЖИЛТ ХҮСЭЕ.ХЭЗЭЭ НЭГЭН ӨДӨР ЭРГЭЭД Л ИРНЭ.ХАРИН ЭХ ОРНООСОО ХУЛГАЙ ХИЙГЧИД ЭРГЭЖ ИРЭХ НҮҮРГҮЙ ЭХ ОРОНГҮЙ БОЛОГСОД.ДАЛД ОРООСОЙ.

ww [ 119.40.103.188 ]      |     2018 оны 2-р сарын 23 -нд, 01:20 минутанд

amjilt

od [ 202.131.243.190 ]      |     2018 оны 2-р сарын 23 -нд, 00:59 минутанд

зөвхөн монголын бус дэлхийн тамирчид шүү дээ амжилт хүсье

Зочин [ 203.91.118.50 ]      |     2018 оны 2-р сарын 23 -нд, 00:36 минутанд

Сайн байна залуучуудаа. Та нарыг, монголыг дэлхийд үнэлэх замын эхлэл Мөнхбаяр, Отгонцэцэг ... та нар. Явцгаа амжилт хүсье.

b [ 95.5.188.123 ]      |     2018 оны 2-р сарын 22 -нд, 16:31 минутанд

Delhiid olon Mongol barildah bolomj ......Amjilt husye......

Тоооо [ 202.21.106.170 ]      |     2018 оны 2-р сарын 22 -нд, 14:24 минутанд

Хаана үнэлж байна тэнд амьдар

Галсан [ 64.119.22.5 ]      |     2018 оны 2-р сарын 22 -нд, 13:53 минутанд

яадын бэ. насныхаа залуу дээр мөнгө хийгээд ир.манай улс ямар олигтой өгч чадах биш. ядуу юмуу гэхээр бөх, морь, хүүхэн гуравт мөнгө хайрлахгүй мөртлөө тив дэлхийд нэрээ гаргаж байгаа хүмүүсийг. харж үзэхдээ муушд.

Zochin [ 89.85.128.102 ] 2018 оны 2-р сарын 22 -нд, 23:33 минутанд

Sanal neg bn.

Zochin [ 99.203.15.92 ]      |     2018 оны 2-р сарын 22 -нд, 13:23 минутанд

Amidral ahuigaa deeshluulj yavagdee.

Зочин [ 64.119.16.19 ]      |     2018 оны 2-р сарын 22 -нд, 13:19 минутанд

Амжилт хүсэн ерөөе.

irgen [ 62.167.114.16 ]      |     2018 оны 2-р сарын 22 -нд, 12:50 минутанд

teneg um shig irgenshlee solin….gej hudlaa bichihee boli, zugeer l gadnii ner deer togloj bolno shdee, yavj mongo hiidee ta nar

Ard [ 92.124.207.171 ] 2018 оны 2-р сарын 22 -нд, 13:34 минутанд

Teneg yum shig medemxiirexee boli. Irgenshlee solij bj tuxain ulsiin neriin omnoos temtseeend orno.

bi [ 99.203.16.15 ] 2018 оны 2-р сарын 22 -нд, 14:18 минутанд

Mongold tursun odoo arab d tsagaachin bolson.

Зочин [ 66.181.176.198 ]      |     2018 оны 2-р сарын 22 -нд, 12:31 минутанд

Зөв зөв залуу хүмүүс яахын

buzmas [ 66.181.181.117 ]      |     2018 оны 2-р сарын 22 -нд, 11:36 минутанд

Zov l gej bodlo

Зочин [ 66.181.160.22 ]      |     2018 оны 2-р сарын 22 -нд, 10:28 минутанд

Зөв ш дээ. Монголчуудаас минь 3 нь ч гэсэн амьдрал ахуйгаа дээшлүүлэх хэрэгтэй.

Go to top of page