МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаярыг хүлээн авч уулзав

2018 оны 02 сарын 23

 

/2018.02.22/ Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаярыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад “Өмгөөлөгч” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн М.Эрдэнэчимэг, хуульч, өмгөөлөгч Ч.Жадамба, Г.Балжмаа нар оролцож, цаашид Монголын Өмгөөлөгчдийн Холбоо МСНЭвлэл хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хийгдэхээр төлөвлөсөн ажлуудыг шат дараалалтай хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, нарийвчлан зохион байгуулах ажлуудыг эрчимжүүлэхээр боллоо.

Уулзалтын үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчдийг түшиглэн шинээр батлагдсан Зөрчлийн тухай хууль болон хүний нэр төр, алдар хүндтэй холбоотой асуудлаар өмгөөлөгч, сэтгүүлчдийн дунд сургалт зохион байгуулах, хэлэлцүүлэг өрнүүлэх, харилцан мэдээлэл солилцох, спортын нөхөрсөг тэмцээнийг хамтран зохион байгуулах талаар харилцан ярилцлаа.

Уулзалтын төгсгөлд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр нар эхний ээлжинд ОНМХ-ээр мэргэшсэн, энэ дагуу цаашид өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой, сэтгүүл зүйн чиглэлээр сургалт, семинаруудад хамрагдаж, сертификат авсан 20 гаруй хуульч, өмгөөлөгчидтэй хамтарсан уулзалт зохион байгуулахаар харилцан тохирлоо. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар "Өмгөөлөгч" сэтгүүлийн дээжийг өргөн барьснаар уулзалт өндөрлөлөө.

Image may contain: 2 people, indoor

Image may contain: 3 people, people sitting, table and indoor

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо
“Өмгөөлөгч” сэтгүүл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top