Л.Гүндалай Зайсанд зөвшөөрөлгүй газарт барьсан барилгаа түрээслүүлэх гэж байна

Өдгөөгөөс дөрвөн жилийн өмнө УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Зайсангийн аманд хууль бусаар газар эзэмшиж байгаа ухай дуулиан дэгдэж, газрыг тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох жагсаалтад оруулсан удаатай. Гэдч Нохой жилийн цагаан сарын баярыг далимдуулан барилгын ажлаа үргэлжлүүлж шилэн болгож тохижуулж амжсан байна.  Тэрбээр, над шиг ганцаараа байж, УИХ-ыг тараасан улстөрч байхгүй хэмээн байн байн ярих дуртай. Харин Зайсангийнхаа энэ газрынтухай бол дурсах ч дургүй бололтой. Ямартаа ч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тус барилгыг нураах тухай хүсэлтийг холбогдох байгууллагуудад хүргүүлжээ. Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн  зүүн хойхно байрлах энэ барилгыг жирийн иргэдээс хүч, заль хэрэглэн авсан гэдэг, Гүндалайг. Тухайн үед хотын дарга нь буулгах барилгын жагсаалтад  оруулсан юм байна. Гэтэл дээр өгүүлсэнчлэн Сар шинийн баяраар далимдуулан шилэн фасадаар гоёж, түрээслүүлнэ гэсэн зар нэмжээ. Оргил рашааны ундарга дээр байдаг зөвшөөрөлгүй барилгуудыг нураах шийдвэр Эрүүл мэндийн сайд асанд л үйлчлээгүй байна.

“Нийслэлийн үзэсгэлэнт газар гэж нэрлэдэг, нэрлэгддэг  “Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн зүүн хойд талд Хилийн боомтын захиргааны даргаар ажиллаж байхдаа  Л.Гүндалай эрх мэдэл албан тушаалаа ашиглан хувийн хаусаа сүндэрлүүлэхээр боллоо гэсэн мэдээллүүд хэвлэлээр тархаж байлаа. Одоо улам бүр батлагдсаар. Тус барилга Оргил рашаан сувиллын ундарга дээр байрладаг гэдэг. Оргил рашаан сувиллыг хувьчиллаа гээд рашааны ундарга бохирдохоо, буурахаа болихгүй.  БОНХАЖЯ, Богд уулын дархан цаазат газрын захиргаа, Мэргэжлийн хя­налтын газ­рын байцаагчид очиж барилга зогсоох тухай албан бичиг өгсөн гэдэг. Гэвч үйлчлээгүй өдий хүрчээ. 

Л.Гүндалай барилгаа барихдаа хэд хэдэн хуулийг  зөрчжээ. Төрийн тусгай хамгаалалтын газарт дур мэдэн барилга барьсан нь Үндсэн хуулийг, Газар эзэмших тусгай зөвшөөрөл, гэрчилгээгүй, ба­рилга барих зөвшөөрөлгүй байгаа нь Газрын тухай хуулийг, Ззраг төсөлгүй, үйл ажиллагааг эхлүүлэх зөвшөөрөлгүй бай­­гаа нь Барилгын тухай хуу­лийг, улсын байцаагчийн гур­ван удаагийн актыг үл харгалзан үйл ажиллагаа явуулсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн гэнэ.    Тэрбээр, уг газарт үйлчилгээ эрхэлж байсан эмэгтэйд дарамт үзүүлж, уг эмэгтэй газар эзэмших зөвшөөрөлгүй байсныг нь далимдуулж, газраас нь хумсалсан гэдэг.  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт  “Дурсгалт газар дахь байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлээс 0.1-3 км-ийн орчимд сүр бараа, үзэмжийг нь дарах барилга байгууламж барих, газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлийг хөндөх, эвдэх, буулгах, тэдгээрт хохирол учруулахуйц бусад үйл ажиллагаа явуулахыг хо­риглоно” гэсэн заалтыг зөрчиж байна. Бас зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан  байцаагч нарыг дарамталсан. Түүнд 2014 онд цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэсэн ч намжаад өнгөрчээ.
Эхэндээ Л.Гүндалай хаус болгож байсан гэх энэ барилгаа цагаан сараар далимдуулан дуусгаад “түрээслүүлэхэд” бэлэн болжээ. Зайсангийн аманд амьдардаг жирийн иргэд хашааны газраа хувьчилж авахын тулд төрийг олон жил царайчилсан байдаг. Тэдэнд газраа өөрийн болгоно гэдэг зүүд шиг санагддаг. Харин Л.Гүндалай мэтийн эрх мэдэлтнүүдэд Зайсангийн аманд байгаа алга дарам газарт зөвшөөрөлгүй барилга барих нь “үдийн будаа”төдий зүйл байдаг бололтой.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 15 )

зочин [ 139.5.217.183 ]      |     2-р сарын 25 -нд, 13:11 минутанд

Зайсан толгойн дэргэд байдаг Бурхан багшийн хөшөөний дэргэд ямар ч байсан Гүндалай маш том газартай юм байна лээ

sanaa [ 139.5.217.183 ]      |     2-р сарын 25 -нд, 13:10 минутанд

Хуулийнханыг Гүндалай хахуульдаж, шүүх хуралд дандаа яөөрийн талдаа шийдвэр гаргуулдаг. Шүүгчид Гүндалайн хуруундаа өлгөдөг хүүхэлдэй шиг болсон ш дэ

Ккк [ 202.9.42.2 ]      |     2-р сарын 23 -нд, 15:41 минутанд

Энэ хөөрхий мэдрэл эс дутуу санагддаг. Улаан цаым гүтгэж худлаа ярина их сонин өвөрмөц ёоёотой гар. Хөвсгөлийнхний нэрийг гутаасан дархад

Бадрал [ 66.181.182.129 ]      |     2-р сарын 23 -нд, 13:28 минутанд

Үнэн шүү апу-д газраа зарсан газаргүй гэж худлаа шүү

Ганаа [ 139.5.219.226 ]      |     2-р сарын 23 -нд, 12:23 минутанд

Бусад барилгуудыг ч нураа, зайсан тэр чигээрээ хоосон бсан, манайхыг Хүрхрээгийн амнаас хөөсөн одоо УИХ гишүүн Оюунхорол, Ерөнхийлөгчийн зөвлөх Хулан, Батзандангийх гээд л айлууд газрыг нь МСSын Скай резорстой ханьсан газрыг булаан эзэмшиж бна.

Ok [ 202.9.43.61 ]      |     2-р сарын 23 -нд, 09:45 минутанд

Marshaliin guurnii hajuud 3ga burgas hyadaad barilga barij bna baas shees ni gol ruu oroh baihaa ug ni goliin ai sav deer barilga barij bolohgui shuu dee setguulchid shuugiad baisan munguur amaa uduulsen bna

зочин [ 202.179.24.87 ]      |     2-р сарын 23 -нд, 07:40 минутанд

Хууль, Шүүх, Прокурор, АТГ Гүндалайгийн энэ асуудалд Анхааралаа хандуулж Зохих Хууль ёсны дагуу Арга хэмжээ аваачээ, Гүндалай ингэж Монгол Улсын Хууль дүрмийг уландаа гишгэж Дураараа дургидаг Хэн вэ,

Гүр [ 202.70.37.2 ]      |     2-р сарын 23 -нд, 05:26 минутанд

Наад талд нь Бурхантай хөшөөний хашаанд нэмээд өргөтгөлөө барьж байгаа Шинэ жилээр эхэлсэн цагаан сараар нэлээд явсан байна лээ.

varan [ 103.57.95.241 ]      |     2-р сарын 23 -нд, 04:56 минутанд

Манай муу Гүндалайч моодноос гарахгүй юм даа.

Zochin [ 99.203.15.92 ]      |     2-р сарын 23 -нд, 04:52 минутанд

Ene medreliin baishing shataa.

Зочин [ 64.119.25.212 ]      |     2-р сарын 23 -нд, 04:32 минутанд

Гүндалай арай даварч байгаа юм биш үү.Дархан цаазтай газарт жирийн нэг иргэн ийм үйлдэл хийсэн бол төр засаг яах байсан бол.Гүндалай хуулиас дээгүүр юм уу.Улаандаа гарсан луйварчин шүү дээ.

ГҮНБАЛАЙ [ 202.179.24.49 ]      |     2-р сарын 23 -нд, 03:35 минутанд

ХУУЛЬ ИРГЭДДЭЭ ТЭГШ ҮЙЛЧЛЭХ НЬ БАЙГААГИЙНХ НЬ УТГА УЧИР! ЖИРИЙН ИРГЭНД ҮЙЛЧИЛДЭГ АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ НАМЫН ДАРГАД ҮЙЛЧИЛДЭГГҮЙ БОЛ ТИЙМ ХУУЛЬ БАЙХЫН ХЭРЭГГҮЙ.

ИРГЭН [ 202.179.27.12 ]      |     2-р сарын 23 -нд, 03:21 минутанд

ЮУН БУРХАН БАГШ ВЭ?ХАА БАЙНА ТЭР БУРХАН БАГШ.ХЭЗЭЭ ХААНААС ЯАЖ ТӨРСӨН БУРХАН БЭ? ТЭГЭЭД БУРХАНЫ ЯМАР ИД ШИДЭЭР ИЙМ ДҮР ТӨРХТӨЙ БОЛТЛОО ХААНА ЮУ ХИЙЖ БҮТЭЭЖ БАЙСАН ЮМ БЭ??? НӨГӨӨ БУСАД БУРХАДУУДТАЙ ЯМАР ХОЛБООТОЙ ЯАЖ ХАРЬЦДАГ БАЙСНЫГ ХЭН ХАРСАН ХЭЛСЭН ҮГИЙ НЬ ХЭН ЯМАР НОМОНД БУУЛГАЖ БИЧИЖ АВСАН МӨН ДЭЛХИЙГ ЭНЭ БУРХАН БҮТЭЭСЭН ҮҮ? ЭНЭ ДҮРЭЭСЭЭ ҮХСЭН ҮҮ ЭСВЭЛ ТЭНГЭРТ ОДСОН УУ??? ЛАМ НАР МЭДЭЖ БАЙГАА БОЛ ХЭЛЖ ХАЙРЛААЧ. ЮМ ҮНЭНЭЭРЭЭ САЙХАН.ДЭЛХИЙ ДЭЭР ХЭДЭН ТӨРЛИЙН БУРХАН БАЙДАГ МӨН ТЭД ХООРОНДОО УУЛЗДАГ УУ? ЮМ ЯРЬДАГ БОЛ УУ?МАНАЙ ТАНАЙ АРД ТҮМЭН ГЭЭД ХУВААГААД АВЧИХСАН УУ?ХАМГЫН ТОМ БУРХАН ГЭЖ ХАА

Boli chi [ 150.129.143.48 ] 2-р сарын 23 -нд, 03:42 минутанд

Burxan ymar xamaataiin. Teneg mal be. Gunbalaigiin tuxai yrij bn. Ene neg Gun munch genuu davartsan novshnuudiig yajich chaddagui um bxdaa

зочин [ 139.5.217.183 ] 2-р сарын 25 -нд, 13:13 минутанд

зайсан толгойн дэргэд байдаг Бурхан багшийн хөшөөг хэлж байна малаа

зочин [ 66.181.165.36 ]      |     2-р сарын 23 -нд, 01:40 минутанд

Монголын төр иргэддээ битгий ялгавартай хандаачээ гуйж бна 120 н мянгатын 14 р байрны дунд баригдсан байшинг нураах шийдвэрийг жирийн иргэнд хууль дүрэм ярьж хорьж цагдана гээд хуулиар айлгаж одоо балгас болгочихсон бгаа энэ зарчмаар хуулиа үйлчлүүлж Гүндалайгаас дархан цаазат газраа авч болоогүй юм уу яасан юм иргэддээ ялгавартай ханддагаа болиоч төр засаг минь гуйж бна иргэд чинь

зочин [ 202.131.238.150 ]      |     2-р сарын 23 -нд, 01:12 минутанд

Монголын төр үнэн ӨРӨВДМӨӨР юм. Төмөр НҮҮРЭЭР энэ хүн үзүүлж үнэн чаддаггүй.

ИРГЭН [ 202.179.27.12 ] 2-р сарын 23 -нд, 03:42 минутанд

МОНГОЛД ТӨР БАЙХГҮЙ.ЗҮГЭЭР Л ТОГЛОГЧИД ИДЭЖ УУГЧИД ХУЛГАЙЧУУД Л БИЙ.ТЭД БОЛ МАН-ЫНХАН

зочин [ 122.201.28.9 ] 2-р сарын 23 -нд, 11:40 минутанд

Гүнбалай яаж шоуддаг билээ, хулгайч болоод л худлаа ярьж шударга үнэн гэж балайрдаг. Одоо үнэн нүүр царай нь гарч байна. Анх архидах, янханы газар ажиллуулж хэдэн төгрөгтэй болж, улс төр ярьж худлаа дүртэй хүн яасан увайгүй бузартай хүн болгон үзэн ядах юм хийж явдаг. Нүгэл чинь ирэх байлгүй дээ.

Nyamka [ 202.179.27.233 ] 2-р сарын 23 -нд, 12:43 минутанд

Guniin baishing buulgawal ter ueiin BOAJ n saidiin awilgal garch irne de

Go to top of page