Төр, захиргааны болон харьяа байгууллагуудыг Яармаг орчимд шилжүүлнэ

2018 оны 02 сарын 23

Засгийн газрын хуралдаан 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар НИТХ, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагуудыг Хан-Уул дүүргийн 4, 8 дугаар хорооны нутаг дэвсгэр /Яармаг шинэ төв/-т шилжүүлэн байршуулах бэлтгэлээ шуурхай хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав.

Энэ нь хотын төвийн хэт төвлөрөл, автомашины түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахаас гадна хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, аялал жуулчлалын шинэ төв байгуулах, иргэдэд нутгийн захиргааны үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зэрэг зорилготой юм.

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудад 1933 хүн ажилладаг бөгөөд өдөрт дунджаар 5700 иргэн, аж ахуйн нэгжид 332 нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг байна. Яармагт шилжүүлснээр үйлчилгээ авах гэсэн дээрх хэдэн мянган хүн хотын төвийг зорих шаардлагагүй болох юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(202.179.27.12) 2018 оны 02 сарын 23

МАН-Д ИТГЭХЭД ХЭЦҮҮ ДЭЭ.ХЭЛСНЭЭСЭЭ ХЭЗЭЭ Ч БУЦАЖ БУЛТАЖ МЭДЭХ ХҮМҮҮС ЧИНЬ МАН-Д Л БАЙДАГ ЮМ БАЙНА.ЕР НЬ ЯМАРЧ АЖЛЫГ ХИЙСЭН ХОЙНО НЬ Л ДҮГНЭХГҮЙ БОЛ ХУЛХИДУУЛНА ШҮҮ.

0  |  0
Top