Г.Номуундарь шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэхээс татгалзаж, мэдүүлэг өгөхөөс зайлсхийжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 23

Уул, уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь өнгөрсөн оны  арваннэгдүгээр сарын 30-ны өдөр өөрийн цахим хуудсаараа  хар тамхитай холбоотой  далд гэмт хэргийн талаарх мэдээллийг анх  цацсан. Ингэхдээ эрх бүхий албан тушаалтны хүүхдүүд хар тамхины хэрэглэдэг тухай болон өөрийгөө хүчирхийлэлд өртсөн гэх мэдээллийг анх олон нийтэд хүргэсэн.

Дээрх өдрөөс хойш  Г.Номуундарь охин үнэн ярьсан уу эсвэл бусдыг гүтгэсэн үү гэдэг нь нийгмийн анхааралд байна. Хохирогч Н-ийн ар гэрийнхний гомдлын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалган, 2018 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Уг хэргийн явц ямар шатанд байгааг Нийслэлийн прокурорын газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор С.Бясман дараах мэдээллийг хэвлэлд өгчээ.

"Мөрдөн байцаалтын ажиллагаагаар хэрэг учрал болсон гэх газарт буюу 2015 оны зургадугаар сарын 16-аас 17-ныг шилжих шөнө тухайн байранд нэр бүхий нийт 19 хүүхэд залуучууд төрсөн өдөр тэмдэглэж байсан болох нь тогтоогдсон, дээрх 19 хүнээс өнөөдрийн байдлаар 14 хүнийг олж тогтоон, гэрчээр мэдүүлэг авсан.

Мөн өдөр тухайн байранд очсон гэх жолооч Ц болон хохирогч Н-ийн жолооч Б нараас гэрчээр мэдүүлэг авсан байдаг. Дээрх хүмүүсийн мэдүүлснээр тухайн өдөр Н нь хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд орсон, хүчиндүүлсэн ямар нэг зүйл болоогүй, мэдэгдээгүй талаар бүгд тодорхой мэдүүлсэн байдаг.

Дээрх 19 хүүхдийн 5 хүүхдээс нь гэрчээр мэдүүлэг аваагүй байгаа. Тухайн таван хүүхэд Монгол Улсад байхгүй, 2017 оны найман сараас 11 сарын хооронд АНУ, БНХАУ, Япон, Тайланд гэх улс руу суралцахаар явсан болох нь хилийн лавлагаагаар тогтоогдсон байгаа.

Хохирогч Н-ээс түүний өмгөөлөгчийг байлцуулан мэдүүлэг авах явцад тэрээр мэдүүлэг өгөхөөс татгалзаж, түүний өмгөөлөгчийн саналаар мэдүүлгийг зогсоосон байгаа. Мэдүүлгийг хохирогч Н-ээс дахин авахаар мөрдөгч болон прокуророос удаа дараа дуудуулсан боловч өнөөдрийг хүртэл ирээгүй, мөн шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэхээс хохирогч татгалзсан байгаа учраас мөрдөн байцаалтын ажиллагаа удаашралтай явагдаж байна" гэжээ.

Ш.Адъяамаа


Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boliyo(64.119.22.75) 2018 оны 02 сарын 24

Naad ohin chin aawiigaa dain turd shurguulahgese dald sanaa bishuu. Unnyumuudaa huuuuduud ni hurtel aimaar bolchih yumaa

0  |  0
Zochin(139.5.216.12) 2018 оны 02 сарын 23

Bitgii hydlaa medeelel tsatsaad bai! Mongoltoi sanaa neg bn.. Shuuh prokyroryyd bayachyydad uilchildeg ni unenshde.. Hervee ardiin huuhed bsan bol ali turuun avaachaad hiitsen l bga.. Myysain hunii gar hul bologsod...Hezee neg tsagt ta nart uiliin ur irnee..

0  |  0
МОНГОЛ(202.179.27.12) 2018 оны 02 сарын 23

ЭНЭ ТӨРД БҮҮ ИТГЭ.ШҮҮХЭЭР ЯВБАЛ ӨӨРӨӨ БУРУУТАН БОЛЧИХ АМАРХАН ГЭДГИЙГ МЭДЭЖ ОЧИХГҮЙ БАЙГАА НЬ САЙН ХЭРЭГ.ТӨРИЙН ДАЙСАН ХУЛГАЙЧУУДЫН ҮР ЗУЛБАСАГУУД ТӨРӨӨС ХУЛГАЙЛСАН ЭЦЭГ ЭХИЙНХЭЭ БОХИР МӨНГӨӨР ТОГЛОЖ БАЙГАА БОЛОХООР ШҮҮХИЙНХНИЙГ Ч ХАХУУЛЬДАХ АМАРХАН.60 ТЭРБУМЫГ ЭВЛҮҮЛЭГ БОЛГОЖ ИЛЧИЛСЭН ХҮНИЙГ БУРУУТАН БОЛГОЖ БАЙГАА МАН-Д ХЭЗЭЭ Ч БҮҮ ИТГЭЭРЭЙ.ТЭД ХЭЛСНЭЭСЭЭ АЛГА УРВУУЛАХЫН ХООРОНД БУЦНА ШҮҮ.

0  |  0
бат (183.177.98.226) 2018 оны 02 сарын 23

шүүх тогтоогоогүй байхад яагаад хэрэг задраад олон нийтийн сүлжээгээр цацагдаад байна. нөгөө прокурорууд хаана байна.

0  |  0
Zochin(103.57.95.49) 2018 оны 02 сарын 23

odoo yugaa olj ilruuleh gej shinjilgee hiih geed baigaa yum boloo ter baitugaigaa shinjilj chadahgui hevtej baij

0  |  0
Top