Ким Хёг: Монголчуудын ачаар амьд үлдсэн

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 23

Хатуу чанга дэглэмээрээ алдартай улсын нэг бол Хойд Солонгос улс юм. Тиймээс ч Хойд Солонгосын иргэд эх орноосоо амиа золиослон байж дүрвэдэг. Энэ тухай ч олон мэдээллүүд байдаг. Тэгвэл Хойд Солонгосын дүрвэгч Ким Хёг өөрт тохиолдсон явдлаа сэтгүүлчдэд хүүрнэснийг хүргэе. Тэрбээр “ Хэрэв надад Монгол хүмүүс туслаагүй бол би өнөөдөр Өмнөд Солонгос улсад ирж чадалгүй Говьд үхэх байсан. Би Хойд Солонгосын асрамжийн газар ахынхаа хамт өссөн. Насанд хүрснийхээ дараагаар Хятад болон Хойд Солонгосын хооронд байдаг Түманг голыг хууль бусаар даван, Хятадаас гурил , будаа , овъёос зэргийг авчирч амьдрахын эрхэнд зардаг байлаа. Харин тун удалгүй Хойд Солонгосын цагдаа нарт баригдан 1998~2000 оны хооронд шоронд суусан. Намайг шоронд хоригдож байх хугацаанд нэг өрөөнд 23 хүн хамтдаа хоригддог байсан. Гэвч намайг шоронгоос гарахад надтай нийлээд хоёр хүн л үлдсэн байсан. Үлдсэн 21 хүн цементэн шалтай хүйтэн өрөөнд өлсөж үхсэн. Тухайн үед хэрэв би шоронгоос амьд гардаг л юм бол Хятад руу гарч дахин эх орондоо ирэхгүй гэж шийдсэн байсан. Улмаар 2000 оны 12 дугаар сарын 24-ний шөнө Түманг голыг давж Хятад улсад очсон. 2001 оны  долдугаар сард Монголын хилийг зүглэн ганцаараа алхсан. Халуун говиор 18 цаг алхсан. Би туйлдаа хүрч үхэж ч магадгүй байсан. Гэвч азаар Монгол цэргүүдтэй таарч амь аврагдсан. Тэдэнд маш их баярлалаа.Би одоо Өмнөд Солонгос улсад ажиллаж амьдарч байна. Сайн санаат Монголчуудад талархсан сэтгэлээр сар болгон олон улсын тусламжийн байгууллага ” WORLD VISION"- оор дамжуулан Арсад Нямсүрэн гэдэг Монгол хүүд сар болгон 30 мянган воны тусламж өгч байгаа. Мөн тус байгууллагын шугамаар зохион байгуулагдаж буй Монголд туслах бүх сайн санааны үйлсэд цалингаасаа байнга хандивладаг” хэмээжээ.

“Amnesty Intemationar хүний эрхийг хамгаалах байгууллагаас Хойд Солонгосын хорих газрыг хүн тэсвэрлэхийн аргагүй харгис хатуу хэмээн тэмдэглэсэн байдаг. Тус байгууллагын баримтад тэмдэглэснээр насанд хүрээгүй хүүхдүүд зэрэг хэдэн зуун мянган хүн Хойд Солонгосын улс төрийн хоригдлуудын лагерь, бусад хориход саатуулагдаж байгаа аж. Тэдний олонх нь ямар ч хууль дүрэм зөрчөөгүй бөгөөд улс төрийн ноцтой гэмт хэрэг үйлдсэн хэргээр ял эдэлж буй хүмүүсийн гэр бүлийн гишүүд байдаг байна. “Amnesty” байгууллагын сансраас авсан зурагт дүн шинжилгээ хийсний дүнд Хойд Солонгост Вашингтоны газар нутгийг гурав нийлүүлсэнтэй тэнцэх нэг хорих лагерьт л гэхэд 20 мянган хоригдол хоригдож байгаа хэмээн баталжээ.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

www.naver.com

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
д пунсалдулам(125.137.178.14) 2018 оны 02 сарын 24

тиймээ зов энд хуний ес суртхуун соел харагдана уг хэллэг гэдэг чинь маш том соел санал нэг байна

0  |  0
Mongol(210.103.27.158) 2018 оны 02 сарын 23

Mongoliin tuhai hed deer yarij bna 1 tsagiin bichleg bna

0  |  0
Сүрэн(66.181.178.191) 2018 оны 02 сарын 23

Өвлийн хүйтэнд юун халуун говь байхав дээ. хөлдөж үхээгүй нь их юм

0  |  0
Bj(223.38.62.234) 2018 оны 02 сарын 23

Manaixan bas sain xvmvvs ix bolovch niigmiin shudargazov zoxitsuulalt vgvilegdej bn

0  |  0
Setgel zvich(223.38.62.234) 2018 оны 02 сарын 23

Zovlon xvn teswer xatuujil vzsen xvn l amiraliig xairaldag ulam mundag xvnleg bolj xuwirdag yumdaa

0  |  0
Зочин(202.179.27.171) 2018 оны 02 сарын 23

Хун зев юм хийхэд хэзээ нег цагт уйл буян болж ирдэг монголын хил хамгаалахынхан болон бусад холбогдох байгуулгынхан зев уйл хийснээр ард тумэнд маань буян болж нэг ч гэсэн хунийг ивээж байна шуу дээ хэрвээ хойд со - д нь сайн хун болох гээд тушаачихсан бол элэнцэгийнхэн нь тусламж энэ тэр

0  |  0
Zochin(66.181.188.102) 2018 оны 02 сарын 23

Zoblon vzsen hvn gdg ch uur l du

0  |  0
Зочин (64.119.25.212) 2018 оны 02 сарын 23

Гадны улс орны хүмүүс ийм хүн чанартай.Манай залуучуудын дунд хүн чанаргүй хүмүүс олширч байгаад харамсаж байна

0  |  0
зочин(150.129.141.203) 2018 оны 02 сарын 23

Ёс жудаг гэж энэ дээ. Амжилт хүсье

0  |  0
zochin..(124.158.126.197) 2018 оны 02 сарын 23

ahn yasan yum bol

0  |  0
zochin(202.179.26.6) 2018 оны 02 сарын 23

mundag zaluu bnadaa byrhan urshuug

0  |  0
Top