“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” үр дүнгээ өгч байна

Засгийн газрын хуралдаан 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр боллоо.

“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн 2017 оны жилийн эцсийн байдалтай танилцлаа. Хугацаандаа хэрэгжээгүй удаашралтай байгаа ажлуудыг эрчимжүүлэхийг холбогдох сайд нарт даалгав.

Хөтөлбөрт тусгасан 204 арга хэмжээний 136-ыг өнгөрсөн онд хэрэгжүүлсэн бол энэ оны эхний хагаст 68-ыг нь хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өмнө болон дараа үеийн макро эдийн засаг, нийгмийг гол үзүүлэлтүүдийг харьцуулахад эерэг үр дүн гарсан байна.

Тухайлбал эдийн засгийн өсөлт нэмэгдэж, төсвийн алдагдал, алдагдлын Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь буурсан, гадаад худалдааны эргэлт, экспорт, валютын нөөц нэмэгдэж ханш тогтворжсон, төгрөгт итгэх итгэл сэргэж, төгрөгийн хадгаламж өссөн, зээлжих зэрэглэл сайжирсан, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх нөхцөл бүрдсэн байна.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

ИРГЭН [ 202.179.27.12 ]      |     2-р сарын 23 -нд, 02:00 минутанд

САНГИЙН САЙД УВСЫН 2 ХУЛГАЙЧ ЮУ Ч ГЭЖ ХУЦАЖ ХУЛХИДАЖ МЭДЭХ ХУЛГАЙЧУУД ШҮҮ.ТЭДЭНД ИТГЭВЭЛ НЭГ Л ӨДӨР ЖАМУХ ШИГ ӨӨДӨӨС ЧИНЬ НОЦОЖ ДАЙРНА ГЭДГИЙГ ЦАГ ҮРГЭЛЖ САНАЖ БАЙХАД ИЛҮҮДЭХГҮЙ БАЙХ ШҮҮ.УВСЫНХАНД САЙН ХҮМҮҮС ИХ БИЙ ТЭДНИЙ ДУНДААС ХОГ ШААР НЬ ЭНЭ 2 ХУЛГАЙЧ.

Go to top of page