“Ан-148” онгоц осолдохын өмнө нисгэгч нар нь маргажээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 23

  Оросын Саратовын агаарын тээврийн компанийн “Ан-148” онгоц энэ сарын 11-нд осолдсон билээ. Онгоц Домодедово нисэх буудлаас хөөрөөд удалгүй сүйрч, зорчиж явсан 71 хүн бүгд амиа алдсан юм. Тэдний цогцосны хэсгүүдийг цуглуулж, таних ажиллагаа 2-3 сар үргэлжилж магадгүй байгаа аж. Тэгвэл онгоцны яриа хураагчийн бичлэгээс үзэхэд “Ан-148”-ын нисгэгч нар нь онгоцны хурд өөрчлөгдсөн шалтгааныг ололгүй байсаар газарт унасан бололтой.

“Коммерсантъ” сонинд мэдээлснээр, бичлэгийн эхэнд нисгэгч нар хяналтын дэлгэц дээрээ хоёр өөр хурдны заалт харж байгаагаа ярьжээ. Тэд сүүлдээ нэгэн рүүгээ бухимдаж, хэрэлдсэн байна. Тийнхүү сүүлийн мөчид онгоц газар руу доошилж байна гэцгээж байгаад хашгирах чимээ сонсогдоод таг болжээ.

“Ан-148”-ын ослын шалтгааныг ойрын хугацаанд тодруулна гэж ОХУ-ын Тээврийн сайд Максим Соколов “РИА Новости” агентлагт мэдээлжээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top