Улаанбаатар хотын ЛЕД дэлгэцүүдтэй танилц

Бизнесийн байгууллага олон нийтэд мэдээ мэдээллээ хүргэхдээ ТВ, Сонин, ФМ радио гэх мэт уламжлалт мэдээллийн хэрэгслийг ашигладаг ба сүүлийн үед нэгэн шинэ мэдээллийн хэрэгсэл хүчтэй гарч ирсэн сошл медиа ба түүнтэй эн зэрэгцэх мэдээллийн суваг нь гудамжны ЛЕД дэлгэцүүд юм. Захирлаас өгсөн үүрэг даалгаварын дагуу “гудамжны” гэх ЛЕД дэлгэцүүдийг судалж олон нийтэд ямар ч өнцөг байрлалаас тод харагдах, гол нь зорилтот бүлэгтээ хүрч чадах үгүйг тодорхойлсон дэлгэцийн эрэлд миний бие гарсан юм.

Ингээд эхнээс нь дэлгэцүүдийн тухай тайлбар мэдээлэл оруулъя:


  1. Шангрила төвийн ЛЕД дэлгэц

Тус дэлгэцийн хувьд 5 одтой олон улсын сүлжээ зочид буудлын зүүн хойд хэсэгт байршсан. Дөрвөлжин дэлгэц голоороо нугалсан хэлбэртэй бөгөөд яг зүүн талаас нь эгц харж байж дүрсээ бүрэн харах боломжтой байв. Шангрила төвд үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний байгууллагуудын зар сурталчилгаа гол төлөв явуулдаг. Машины замруу харсан тус дэлгэцийг замын түгжрээнд яваа хүмүүс, замын хажуугаар алхаж буй хүмүүс харах боломжтой харах хүний тоо харьцангуй цөөхөн гэж үзлээ.


Дэлгэцтэй холбогдох утас 8805-4321 Батбаатар, 7 хоног сурталчилгаа явуулахад 1.800.000 төгрөгийн үнэтэй ба сурталчилгааны хугацаа 30 секундээс хэтрэхгүй байх ёстой. Дуу гарахад хүндрэлтэй бөгөөд ойр тойрны албан байгууллага, айлууд асуудал гаргадаг тул дуутай дүрс байршуулахаас аль болох татгалзана гэхдээ сайн яриад бага дуутай дүрс байршуулах боломжтой. Мөн дээрээс нь таны байршуулах дүрсийг Гонконгруу төв салбарлуугаа явуулж хянуулдаг тул чанар муутай, хууль бус зар сурталчилгааг байршуулах боломжгүй. Мэдээж урт хугацааны зар сурталчилгаа байршуулах бол хөнгөлөлт урамшуулалт бий гэж хэлсэн юм.

 


  1. Түмэн плаза ЛЕД дэлгэц

3,4 –р хороололд байрлах Түмэн плаза дэлгүүрийн зүүн талд байрших ЛЕД дэлгэц нь хэмжээний хувьд бусад дэлгэцүүдээс бага бөгөөд түм түжигнэж бум бужигнаж байдаг хорооллын дэлгүүрүүд дунд байршдаг. Авто замын нэг урсгал, хороололд худалдаа хийж буй иргэд олон нийт харах боломжтой.


30 секундын сурталчилгааг өдрийн 60 удаагийн давталттайгаар 1 сар байршуулахад 1,000,000 төгрөгийн үнэтэй. Тус дэлгэцэнд байршуулсан сурталчилгааны дуу гардаггүй зөвхөн дүрс гардаг онцлогтой. Холбогдож захиалга өгөх утас 99107672.

 


  1. Нийслэл дэлгэц

Улаанбаатар хотын төв цэгт байрших Нийслэл дэлгэц нь Сүхбаатарын талбайн урдаас харсан байрлалтай. Талбай дээр явган яваа хүмүүс болон 2 талын урсгалын машин доторх хүмүүс бүрэн харах боломжтой. Талбай дээр төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулагдахад талбайн хаана ч зогсож байсан харах, сонсох боломжтой. Улаанбаатар хотод хамгийн сүүлд нээгдсэн тус дэлгэц нь дүрсний хамгийн сайн нягтрал дууны чанар сайтай гэж борлуулалтын албаны менежер танилцуулсан юм.


Нийслэл дэлгэцийн үнэ нь цацах хугацаанаасаа шалтгаалаад 1 секунд нь 200-400 төгрөгийн үнэтэй. Тэдэнтэй холбогдох утас 95101800. Мөн дээрээс нь тус дэлгэц нь контентийн бодлоготойгоор бусдаас ялгарах ба орой бүр Монгол HD ТВ-н мэдээ, цаг агаарын мэдээ, хүүхэлдэйн кино, NBA тоглолт, онцгой арга хэмжээнүүдийг шууд дамжуулах, тэр ч бүү хэл гэрлэх саналаа ч тус дэлгэцээр дамжуулан цацах боломжтой гэж нэмэлт тайлбар өгч байв. Өдөрт дунджаар 50 000 хүн тус дэлгэцийг хардаг гэсэн судалгаа гарсан аж. Үнийн хувьд уян хатан байдал, харагдаж сонсогдох байдлаараа харьцангуй илүү санагдлаа.

 


  1. Улаанбаатар хотын ЗДТГ дэлгэц

Тус дэлгэцтэй холбогдох утас нь 315347 юм байна. Гэхдээ арилжааны зориулалтаар ашигладаггүй зөвхөн Улаанбаатар хотоос зохион байгуулж буй үйл ажиллагааны тухай мэдээлэл л байрших тул утас цохиод дэмий санагдлаа. Зураг авах агшинд тус дэлгэц ажиллахгүй байсан юм.

 


  1. Худалдаа хөгжлийн банкны гаднах Bloomberg дэлгэц

Худалдаа хөгжлийн банкны төв байрны зүүн хойд талд байрших Bloomberg дэлгэц нь Улаанбаатар зочид буудал, МУБИС-руу харсан нугаларсан байрлалтай. Дүрсний хувьд чанартай. Доод буланд Bloomberg суваг, цаг, валютын ханш гардаг юм байна.


1 секундын үнэ нь 500 төгрөг, өдөрт 60-65 удаагийн давтамжтай цацагдах боломжтой гэж хариу хэллээ. Тус дэлгэцтэй холбогдох утас нь 99052668. Дэлгэцийн хэмжээ 1216*1672. Рюутны хөл хөдөлгөөн ихтэй байршил руу харсан тул оюутны зах зээлд худалдаа эрхэлдэг байгууллагууд сурталчилгаагаа цацвал илүү үр дүнтэй санагдлаа.

 


  1. Улсын их дэлгүүрийн өмнөх дэлгэц

Улсын их дэлгүүрийн эсрэг талд байрших Номин Холдинг ХХК-ны дэлгэц өвлийн улиралд ажилдаггүй юм байна. Зөвхөн дулааны улиралд ажилладаг гэсэн хариуг бидэнд өгсөн юм. Тус дэлгэцийг замын гарцаар гарч буй хүмүүс, дэлгэцийн урдуур яваа  машинтай зорчигчид харах боломжтой. Гол төлөв Номингийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээ тус дэлгэцээр тогтмол явдаг. 2018 оны 3 сараас үйл ажиллагаа нь эхлэх ба тэр үеэр үнэ үйлчилгээгээ шинээр танилцуулна гэж мэдэгдэв. Одоо бол шинэчлэлтийн ажилтай байгаа гэдгийг мэдэж авав.


Ингээд нэг өдөр гадуур явж Улаанбаатар хотын төвүүдэд үйл ажиллагаа явуулж буй LED дэлгэцүүдийн товч мэдээллийг цуглуулан орууллаа.

Таны цаг завыг хэмнэж зөв сонголтоо хийхэд хэрэг болсон гэж итгэж байна.

Э.Батжаргал

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page