Нярай хүүхдийн цогцос олджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 23

Сэтгэл сэрдхийлгэм ноцтой мэдээллийг хүргэж буйдаа хүлцэл өчье. Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд нийгмийг цочирдуулсан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ оны хоёрдугаар сарын 12-ны өдөр 4 дүгээр багийн 4... тоот хашаанаас 53 сантметр урттай, 3400 грамм жинтэй эмэгтэй нярай хүүхдийн цогцос олдсон байна.

Хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд жирэмсэн хэрнээ хяналтад ороогүй төрсөн болон эмнэлгийн бус нөхцөлд төрсөн эмэгтэйчүүдийн талаар үнэн бодит мэдээлэл өгөхийг иргэдээс хүсэж байгаа аж.  Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл заасны дагуу хэргийн тухай мэдээллийг 5 сая хүртэлх төгрөгөөр худалдаж авахаар болсон байна. Одоогийн байдлаар хэргийг шалгаж байгаа бөгөөд ЦЕГ-аас хэргийн тухай мэдээллийг өнөөдөр өгөх юм. Энэ тухай мэдээллийг тун удахгүй хүргэх болно.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(81.242.252.35) 2018 оны 03 сарын 01

Aimaar yuma heleh ug alga, mongol emegteichuud mini jiremsleltees, belgiin zamiin uvchnuus hamgaalj suraasai, jiremsleltees hamgaalah em tiim unetei yumu mongold?

0  |  0
Mgl(182.160.32.191) 2018 оны 02 сарын 24

Yadag muusain banal yanhan aluurchin ve?!!!!!!!

0  |  0
Top