Эммануэл Макрон жүжигт тоглоно

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 23

  Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Оросын хөгжмийн зохиолч Сергей Прокофьевын “Петя, чоно хоёр” үлгэрээр хийсэн хөгжимт жүжигт тоглох талаар “BFMTV” мэдээлжээ. Арга хэмжээ ирэх сарын 1-нд Парист Елисейн ордонд болох аж. Жүжгийн хүндэт зочдын дунд Францын Тэргүүн хатагтай Брижит Макрон байгаа гэнэ. Жүжгийг Бүгд найрамдах улсын гвардын оркестр тоглох аж.

Ерөнхийлөгч Э.Макрон үлгэр өгүүлэгчийн үүрэг гүйцэтгэх гэнэ. Тэрбээр дунд сургуульд байхдаа хөгжим тоглож, уран уншигч хийх зэргээр төрөл бүрийн авьяастай нэгэн байжээ. Уран зохиолын хичээлдээ маш сонирхолтой байсан Эммануэл Макроны франц хэл, утга зохиолын багш нь Брижит Макрон байсан билээ.

Макрон с женой зурган илэрцүүд

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top