Олны анхаарлыг татсан онц ноцтой хэргүүд юу болов?

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 23

Олны анхаарлыг татсан онц ноцтой хэргүүд хэрхэн шалгагдаж, хуулийн байгууллагын аль шатанд явж байгаа талаар тоймлон хүргэе. 

13 настай охины үхлийн хэрэг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хянагдаж байна

Өнгөрөгч оны наймдугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Очир төв"-ийн зочид буудалд 13 настай охиныг хүчиндэж, улмаар амь насыг нь хохироосон хэрэг гарсан.  Энэ хэрэгт яллагдагчаар Ж, А нарыг татсан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурорын байгууллагаас яллах дүгнэлт бичиж, шүүхэд шилжүүлсэн байна.

Энэ талаар Нийслэлийн прокурорын албаны эх сурвалж “... Прокуророос яллагдагч Ж, А нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр хянан хэлэлцүүлэхээр хэрэгт 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг БЗД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Шүүх 2018 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж гаргасан байдаг. Үүнийг эс зөвшөөрч прокуророос 2018 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Прокурорын эсэргүүцэл бичсэн. Одоо хэрэг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хянагдаж байгаа, шүүх хуралдааны тов хараахан гараагүй байна" гэсэн юм.

Г.Номуундарь охины зарласан хэрэг замхарч орхих уу?

Фэйсбүүкээр лайв хийж, өөрийгөө хүчингийн гэмт хэргийн хохирогч болсон хэмээн зарласан Г.Номуундарь охины гомдлыг хуулийн байгууллага шалгаж байнгаа аж. Энэ талаар албаны эх сурвалж

"Иргэн Г нь ХУД-ийн 11 дүгээр хороо, 5 дугаар байрны ... тоотод 2015 оны 06 дугаар сарын 16-аас 17-ныг шилжих шөнө миний охин Н нь Э. Т нарт хүчиндүүлсэн талаарх гомдлыг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хууль хяналтын байгууллагад гаргасныг харъяаллын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалган, 2018 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар хэрэг үйлдэгдсэн гэх газарт буюу 2015 оны зургадугаар сарын 16-аас 17-ныг шилжих шөнө тухайн байранд нэр бүхий нийт 19 хүүхэд залуучууд төрсөн өдөр тэмдэглэж байсан нь тогтоогдсон. Дээрх 19 хүнээс өнөөдрийн байдлаар 14 хүнийг олж тогтоон, гэрчээр мэдүүлэг авсан. Харин үлдсэн таван хүүхдээс гэрчээр мэдүүлэг аваагүй байгаа.

Тухайн таван хүүхэд Монгол Улсад байхгүй, 2017 оны найман сараас 11 сарын хооронд АНУ, БНХАУ, Япон, Тайланд гэх улс руу суралцахаар явсан болох нь хилийн лавлагаагаар тогтоогдсон байгаа.

Хохирогч Н-ийг хүчиндсэн гэх Э. Т нар нь энэ асуудал үүсэхээс өмнө, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг нээхээс өмнө гадаад улсад суралцахаар Монгол Улсын хилээр гарсан тул өнөөдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар хэн нэгэнд Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгээр ял сонсгож яллагдагчаар татаагүй тохиолдолд хилийн хязгаарлалт тогтоох, эрэн сурвалжлах гэхчлэн аливаа албадлагын арга хэмжээ авах хууль зүйн үндэслэл байхгүй байгаа юм. Гэхдээ бид тэдний эцэг, эхээс мэдүүлэг, тайлбар авсан байгаа. Цаашид хохирогч Н-ийн эцэг, эх өмгөөлөгч нарын зүгээс Н-ээс үргэлжлүүлэн мэдүүлэг авах, шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулах нөхцөл боломжоор хангах шаардлага байгаа" гэсэн юм.
Прокурорын байгууллагаас гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүд гадаадад сурч байгаа, хэрэг гараад хоёр жил болсон гэх үндэслэлтэйгээр энэ хэрэг удаашрах төлөвтэй байгаа талаар ийнхүү мэдээлжээ. Үүнээс үзвэл гэмт хэрэгтэн гадаад руу зугтаачихвал хэргийг шалгах боломжгүй болдог хэрэг үү. Өөр нэг анхаарал татсан зүйл бол хэрэгт холбогдсон хамгийн гол таван этгээдийн нэгээс нь ч байцаалт аваагүй байж, аав ээжээс нь асуусан гэж байгаа нь үнэхээр хачирхалтай  Хуулинд гэр бүлийнхээ гишүүний эсрэг мэдүүлэг авч болохгүй гээд заасан байдаг санагдана. Тийм тодорхой хэрэг дээр хуулийнхан ийм сул ажиллаж байгааг юу гэж ойлгох вэ. Хэн ч бодсон "Өөрийгөө хүчиндүүлсэн" гэж олон нийтэд зарлах хүртэл ямар их зориг тэвчээр, шалтгаан байгаа нь тодорхой. Тэр тусмаа Г.Номуундарь шиг өсвөр насны охинд өөрийнхөө нэр хүндээр дэнчин тавьж худлаа ярих ямар ч шаардлага байхгүй. Түүнд үнэнийг дэлгэж, худал хуурмагийн эсрэг тэмцэж, шархалсан зүрх сэтгэлээ жаахан ч болов тайвшруулах ганц арга нь энэ байсан ч юм билүү. Энэ бүхнийг хуулийн байгууллага бодолцож, хэргийн үнэн мөнийг тогтооход дорвитой ажиллана биз ээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Man (202.179.27.90) 2018 оны 02 сарын 24

60terbym ShaxaaniiNyamk

0  |  0
novsh (202.21.116.2) 2018 оны 02 сарын 24

iim dampuu shuuh zasaglaltai orond amidarch baigaadaa harigui gutrah yum daa. haraal id gej. hurdan ene ulsaas zailah yumsan.

0  |  0
зочин(66.181.160.28) 2018 оны 02 сарын 24

өөрсөдөө баталсан хуульндаа үр хүүхэд чинь хохирч бна дөө

0  |  0
Зочин(66.181.182.127) 2018 оны 02 сарын 24

Бүх зүйл ойлгомжтой юман дээр иймэрхүү хандана гэдэг авилгатай л холбоотой ахиухан мөнгө өгсөн хүнд хэргийг нь зориуд удаашруулж мартагнуулж байгаад л аргалдаг байхгүй юу

0  |  0
Gavaa(27.123.212.134) 2018 оны 02 сарын 24

Mgliin huuli hyanaltiin ajiltnuud dampuu umaa.yu gej oilgoh ve? Barimt notolgootoi heregiig ingej udaah gej.jiriin neg hulgaichiin hiisen hergiig yamar hurdan ilruuleh bol!!!!!

0  |  0
Иргэн(43.250.126.130) 2018 оны 02 сарын 23

Хар тамхины хэрэгт холбогдсон залуусыг шийтгэж чадахгүй ээ. Яагаад гээч Баттулга болон баячуудын хүүхдүүд орооцолдож байгаа учраас замхарна гэж Ванга эмээ хэлсэн гэсэн.

0  |  0
Зочин(43.250.126.130) 2018 оны 02 сарын 23

Ганхуягийн охины хэрэг юу болсон бэ?

0  |  0
зочин(183.177.96.130) 2018 оны 02 сарын 23

Шууд утгаар нь бол Прокурорийнхон 13-настай охиныг хөнөөсөн 2- р этгээдүүдээс долоон дор ажиллаж байна шүү дээ Эрүүгийн гэмт этгээдүүдээс даруй хоёр алхамын ард алхаж байгаагаа Эрхэм Прокуроруудад мэдрүүлж байх шиг ээ

0  |  0
зкочин(183.177.96.130) 2018 оны 02 сарын 23

13- настай охины хэргийг ПРОКУРООРИЙХОН бүтэн 7 сар хөөцөлдөөд барсангүй ш дээ Зоригийн хэргийн тухайд Прокурорийнхон бодохын ч хэрэггүй амжихгүй

0  |  0
Зочин (64.119.25.212) 2018 оны 02 сарын 23

Баримт нотолгоо нь тодорхой асуудлыг шалгаж байна гэсээр хэдэн жил болох юм даа

0  |  0
Top