Scandal News: Гэр бүлийнхнээ хөнөөсөн этгээдийн цаазын ялыг цуцалжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 23

Америкийн Техас мужийн захирагч Грег Эбботт иргэн Томас Уитакерт оноосон цаазын ялыг цуцалжээ. Хэрэгтэн гэр бүлийнхнээ хөнөөсөн хэрэгт буруутгагдсан байсан аж. Томас ахыгаа болон эцэг эхээ хөнөөлгөх захиалга өгчээ. Гэвч түүнд оноосон цаазын ялыг бүх насаар нь хорих ялаар сольсон талаар мужийн захиргааны вэб сайтад мэдээлжээ. “Захиалгаар энэ хэргийг үйлдсэн хүмүүст хатуу шийтгэл онооно” гэж Техасын захирагч Г.Эбботт мэдэгдсэн байна. Тэрбээр Томас Уитакерыг гэмт хэрэг үйлдсэн хүн нь биш гэж үзэж байгаа аж. Харин хэргийг үйлдсэн эрэгтэй цаазын ялаар шийтгүүлэх ёстой гэж Техасын захирагч ярьсан байна. Түүний шийдвэрийг иргэд нь эсэргүүцэж байгаа ч Грег Эбботт “Томас Уитакер эцэг эх рүүгээ буудаагүй. Буудсан хүн нь түүнээс бага жилийн ялаар шийтгүүлэх ёсгүй” гэж тайлбарлажээ.

Харин залуугийн аав нь амьд үлдсэн аж. Тэрбээр хүү нь хийсэн хэргийнхээ төлөө цаазлуулах ёстой гэж үзэж, бүх насаар нь хорих ялаар сольсныг эсэргүүцсэн байна.

АНУ-ын шүүх өмнө нь физик эмчилгээний эмч Ларри Нассарт 175 жилийн хорих ял оноож байсан юм. Эмчийг 150 гаруй гимнастикчид бэлгийн дарамт үзүүлсэн гэж буруутгажээ. Түүнд оноосон ялтай харьцуулахад дээрх хүн амины хэрэгт бага ял оноолоо гэж Техасын иргэд эсэргүүцэж байгаа аж.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top