Шог зураач, зохиолч Г.Нямдоржийн мэндэлсний 60 жилийн ойг тэмдэглэнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 23

Хөвсгөл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Түнэл сумын уугуул зохиолч, яруу найрагч, шог зураач Г.Нямдорж агсны мэндэлсний 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тогтоол гаргажээ. Зохиолчийн 60 насны ойг  ирэх намрын есдүгээр  сард тэмдэглэнэ. “Авга гүрний эрчүүд”-ээс эхлээд олон шүлэг, зохиол, шог зураг зурсан уран бүтээлч юм.  Түүний тухай “Бид хамгийн сүүлд түүнийг гэмтлийн эмнэлэгт байхад уулзжээ.”Алаг хорвоо” сонины П.Гантулга Вовка бид хоёр “ганц юм”,уут боов ,боорцог бариад очиж эргэсэн юм.

“Тасагт нь гурван залуу хамт байлаа. Би тэнд байсан залуусыг бүгдийг шаржаар зураад “Энэ хүн бол Монголын нэрт шог зураач Гүрж.Нямдорж байгаа юм.Би шавь нь байна.Багш өөрөө та нарыг зурвал ёстой баллана даа” гэж ирээд томорлоо. Биднийг үдэж гаргахдаа тэрээр”Чи намайг ёстой аварлаа даа.Эд нар намайг тоохгүй байгаа юм” гээд эргэн уулзах  ерөөл тавин гар барин хоцорч билээ. Гэвч эргэж уулзсангүй. 1999 оны хошин шогчдын баярын өдрүүдэд  миний уран бүтээлийн эрин үеийн анд  Монголын шог зургийн  содон үзэгдэл, өвөрмөц гэгээн  аялгуут  гэрэлтсэн од бөхжээ. Энэ гунигт мэдээг “Өдрийн сонины” өглөөний шуурхай дээр сонслоо. Тэр өдрийн дугаарт нөхрийн дурсамж  бичих үүрэг надад сонины зөвлөлөөс  өгсөн ч талаар болсон. Үнэндээ тэгэхэд  би нэг ч үг эвлүүлж чадаагүй юм шүү” шог зураач Л.Мөнхбат дурссан байдаг юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top