Оросын уран гулгагчид эн тэнцүү өрсөлдөж Алина Загитова аваргаллаа

  ОХУ-ын хоёр уран гулгагч алтан медалийн төлөө эн тэнцүү өрсөлдөж, шүүгчдийн эцсийн оноогоор 16 настай Алина Загитова Пёнчаны олимпийн аварга боллоо. Харин дэлхийн хоёр удаагийн аварга Евгения Медведева мөнгөн медалийн эзэн болов. Тэрбээр Пёнчаны мөсөн талбайд аваргын төлөөх үзүүлбэрээ үзүүлэхдээ өөртөө тун итгэлтэйгээр инээмсэглэн гарч ирсэн байна.

Оросын бахархал болсон уран гулгагч, 19 настай Евгения Медведевагийн жүжиглэлтийг шүүгч нар биширч байжээ. Харин өмнөх үзүүлбэр дээрээ хэдхэн минутын өмнө Медведевагийн тогтоосон дэлхийн дээд амжилтыг эвдэж чадсан Алина Загитова ур чадвараараа олныг бишрүүлэн Олимпийн шинэ аварга боллоо.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page